Гүн бохирдолтой 50 мянган жорлонд ашигтай бактери хийнэ

2022-04-04 221 1

Авто зогсоолын төлбөр хураамжид цахим төлбөрийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлын талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Нийслэлийн Замын хөгжлийн газартай гэрээтэй 70 зогсоол байгаа. Төлбөр, хураамжийг цахим болгох ажлын хүрээнд өнөөдрөөс туршилт хийж эхлээд байна” хэмээлээ. Хотын дарга есдүгээр сарын 1-н гэхэд үйл ажиллагааг жигдрүүлэх хэрэгтэйг сануулав.

Гэр хорооллын 200 мянган өрхийн нүхэн жорлонг ариутгах, хөрсний бохирдлоос сэргийлэх зорилгоор ашигтай бактери үржүүлэх аргаар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах ажлын талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр танилцуулав. Тэрбээр “Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулж байгаа. Судалгаагаар 145.900 модон жорлон байгаагаас гүн бохирдолтой 50 мянган жорлонд эхний ээлжид ашигтай бактери хийж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр төлөвлөсөн. Цаашид бүх модон жорлонд бактери хийх бөгөөд судалгаанд үндэслэн био, эко жорлонгоор солих төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!
  • Хагас нь яахын.Гүн бохирдолтойг нь яаж мэдэхийн.Хөрсний доогуур бохирдол нь нүүж л байгаа ш дээ.Хэдхэн жорлон хийчихээд хэдхэн жорлонд хор хийчихээд болоо юу.Та нарын мөнгө угаах арга шүү дээ.Хийвэл бүх жорлонг хамруул

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй учир иргэдийг нь боомтоор саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарласны дараа тус улсаас гарах иргэдийн тоо нэм

2022-09-22

ОХУ-ын иргэд зөвхөн Монгол руу биш, Монголоор дамжин БНСУ зэрэг улс руу дамжих байдлаар орж ирж байна

Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомтоор ОХУ-аас нэвтрэх хөдөлгөөн эрс нэмэгдэж, автомашины цуваа ү

2022-09-22

Бусдын фэйсбүүк хаягт халдан найзуудаас нь мөнгө авсан этгээдийн зорчих эрхийг 1.5 жилээр хязгаарлажээ

Хохирогч Ёндон нь өөрийн фэйсбүүк хаягт нэвтрэх нууц үгээ өөрийн утасны дугаараар хадгалсан байжээ.

2022-09-22