БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн анхааралд

2022-04-01 194 0

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол иргэдийг 2022 оны 04 сарын 25-28-ны өдрүүд бүртгэнэ. Бүртгүүлсэн иргэдээс солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл шаардах аж. Тухайлбал, өнгө ялгах чадвар, нурууны диск, гар сарвууны бүрэн байдал зэргийг шалгана. Мөн ур чадварын, ажил үүргийн чадвар зэргийг үнэлэх аж.

Ковид19-ийн нөхцөл байдалд тохируулсан бүртгэл шалгалтын үе шат

1-р шат 2-р шат 3-р шат 4-р шат
зарлал бүртгэл СХТТШ

(1 дэх шалгалт)

Ур чадвар

(2-дахь шалгалт)

Мэргэжлийн бичиг баримт авах Эцсийн хариу зарлах
Өмнөхтэй адил КСШ Хялбаршуулсан

(бие бялдар ба өнгөний харалган)

Шаардахгүй /Авахгүй/ Өмнөхтэй адил

 

Ур чадварын шалгалт: 1. бие бялдар /өндөр, жин /,  2. Өнгө ялгах чадварын тест

Шалгалт

1. Эцсийн байдлаар шалгаруулж авах хүний тоо

Салбар Эцсийн байдлаар авах хүний тоо Шалгуур
Аж үйлдвэр 355 1 дэх шалгалт /СХТТШ/ болон 2 дахь шалгалт /ур чадвар/ -ын дараа өндөр онооны дарааллаар салбар тус бүр сонгон авахаар төлөвлөсөний дагуу авна.                                                    /Өнгө ялгах чадваргүй тохиолдолд тэнцээгүйд тооцож хасна/

 

2. Бүртгүүлэх салбар ба дэд салбар

А. Бүртгэлийн анкет бөглөхдөө дэд салбараас заавал нэгийг сонгож бөглөнө.  (Шалгалтын дараа сонголтыг өөрчлөх боломжгүй)

1.Угсрах

2. Хэмжих

3. Холбох энэ 3-аас аль нэгийг сонгоно.

B. Давхар бүртгүүлэх боломжгүй.

3. Тавигдах шаардлага

а. 18-аас 39 настай байх (1982 оны 4 сарын 26-наас 2004 оны 4 сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх),

b. Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх,

с. БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх,

d . Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх,

e. Өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын  сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.),

Бүртгэлийн хуудсанд оршин суусан хугацааг заавал тэмдэглэх

f. Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх. Тухайн визээр 5-аас дээш жил оршин суусан тохиолдолд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжгүй.

4. СХТТШ-ын бүртгэл

a. Бүртгүүлэх хугацаа: 2022 оны 4-р сарын 25-аас 4-р сарын 28 хүртэл

b. Хэрхэн бүртгүүлэх вэ: Онлайн бүртгэл

c. Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт

  •  Иргэний үнэмлэхний хуулбар (Хуулбар) Зураг (файл)
Хэрэв гадаад пасспорт бичиг баримтаас өөр байвал шалгалт өгөх боломжгүй болно.

15 kb-аас доош хэмжээтэй файл (100~300 пиксел. Jpg)

Цээж зураг нь цагаан дэвсгэр дээр бараан хувцастай (хэмжээ 3,5*4,5см), 1 хувь цээж зураг файлаар урьдчилан бэлтгэсэн байх (сүүлийн 3 сарын дотор) авахуулсан байна.

 

  • Гадаад паспорт (иргэний үнэмлэх)-ын хуулбарын файл
Овог нэр англиар бичигдсэн байна.

СХТТШ-нд бүртгүүлэх үеийн хувийн мэдээлэл паспортаас бага зэрэг зөрсөн тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрэх боломжгүй болох ба энэ нь бүртгүүлэгчийн хариуцлага учраас бүртгүүлэхээсээ өмнө гадаад паспорт авахыг зөвлөж байна.

Бүртгүүлэх үед тэмдэглэсэн англи овог нэр, төрсөн он сар өдөр, хүйс, цээж зураг зэрэг нь дараа тухайн иргэнийг Cолонгос улсад ажилд зуучлахад ашиглагдах бөгөөд өөрчилж солих боломжгүй.

Цахим бүртгэлд паспортын хуулбар (эсвэл иргэний үнэмлэх) хавсаргах шаардлагатай.

“~100 kb”-аас доош хэмжээтэй (600 пиксел. Jpg)

Англи хэл дээр нэрээ бичсэн паспортын хуулбарыг хавсаргах нь дээр.

Хэрэв өргөдөл гаргагчийн паспорт дээрх хувийн мэдээлэл нь өргөдлийн маягт дээрхтэй таарахгүй бол түүнийг ямар ч тохиолдолд Солонгост нэвтрэхийг зөвшөөрөхгүй бөгөөд тэдний хувийн мэдээллийн зөрүүгээс үүссэн аливаа асуудлыг өргөдөл гаргагч бүрэн хариуцна. . Тиймээс өргөдөл гаргагчдыг бүртгүүлэхээсээ өмнө паспортоо авахыг зөвлөж байна.

Бид анкет дээр бичсэн хувийн мэдээлэл (овог нэр, төрсөн огноо, хүйс) болон анкет дээр хавсаргасан өргөдөл гаргагчийн зургийг цаашид солонгос хэлээр ажилд орохдоо ашиглах бөгөөд эдгээрийг ямар ч тохиолдолд өөрчлөх боломжгүй.

 

е. Бүртгэлийн хураамж : 24 америк доллартай тэнцэх Монгол төгрөг /Бүртгэл зарлагдсан өдрүүдэд тухайн өдрийн Монгол банкны зарласан ханшаар тооцож тушаана/

Бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлуулах зайлшгүй шаардлага гарвал бүртгэлийн хугацаанд (2022 оны 4 сарын 25-28-нд) багтаж цуцлуулан хураамжийг буцаан авах боломжтой.   (бүртгэл дууссаны дараа хүлээн авах боломжгүй.)

 

5. Шалгалт авах газар ба хуваарь зарлах тухай

– Иргэдийн шалгалт өгөх хуваарийг 2022 оны 5 сарын 13-нд зарлана

– Мэдээллийн хэрэгсэл

-ХХҮЕГ-ын цахим хуудас (hudulmur-halamj.gov.mn)

– БНСУ-ын АҮХНХЭГ-ын төлөөлөгчийн газрын цахим хуудас(monkor.net)

-Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо СХТТШ-ын цахим хуудас(epstopik.hrdkorea.or.kr)

СХТТШ /1 дэх шалгалт/

3. Шалгалт авах өдрүүд: 2022.05.23~2022.06.14 (Нийт бүртгүүлэгчийн тооноос хамаарч шалгалтын огноо уян хатан байна)

2. Шалгалт авах арга: Компъютерт суурилсан шалгалтын танхим

3. Шалгалт авах хоорондын хугацаа

Ээлж Зааварчилгаа өгөх цаг Хугацаа
Унших(25мин) Сонсох(25мин)
1-р ээлж 09:30~10:00 10:00~10:25 10:25~10:50
2-р ээлж 11:00~11:30 11:30~11:55 11:55~12:20
3-р ээлж 13:30~14:00 14:00~14:25 14:25~14:50
4-р ээлж 15:00~15:30 15:30~15:55 15:55~16:20

 

  • Шалгалтанд хамрагдах иргэд: Өглөө 09:00 (1-р ээлж), 10:30 (2-р ээлж), 13:00 (3-р ээлж), 14:30 (4-р ээлж) цагуудыг ягштал баримталж ирнэ.

-Шалгалтын хугацаа нэг өдөрт авах ээлж болон хүний тоо нь тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөлт орж болзошгүй.

4. Шалгалтын бүтэц

 

Төрөл Даалгавар Нийт оноо Хугацаа
Аж үйлдвэр
Унших 20 100оноо 25 мин
Сонсох 20 25 мин
Нийт 40 100оноо 50 мин

 

a. Шалгалтын даалгаварын бүтэц цаг хугацаанд тухай үеийн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөлт орж болно.

– (Шалгалтын бүтэц) ① олон хувилбарт тест, ② унших, сонсох шалгалт нь завсарлахгүйгээр үргэлжилнэ.

– (Шалгуур): 100 оноо авах ёстойгоос 55-аас дээш оноо авсан байх /Аж үйлдвэр/

* Онооны тайлбар : (нийт авах боломжит оноог 200%-д хувилах тохиолдолд 55 оноо нь 110 оноотой ижил байна.)

Цахимаар бүртгэгдсэн иргэнд бүртгэлийн дугаар олгогдоно.

  • Шалгалтад бүртгүүлсэн иргэн тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх /ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагаа/-ийн хуулбараар цахим бүртгэлд бүртгэгдсэнтэй адил бичиг баримтыг авч ирнэ.
  • Бичиг баримтаа авч ирээгүй бол шалгалтад оруулахгүй.

Ур чадвар (2 дахь шалгалт)

1. Шалгалт авах хугацаа: 2022.05.23~2022.6.14

2. Хэрхэн авах : СХТТШ /1 дэх шалгалт/ -ын дараа салбар тус бүрт тэнцэх боломжит хамгийн доод онооноос дээш оноо авсан иргэдээс ур чадвар буюу 2 дахь шалгалтыг авна.

– Ур чадварын шалгалтыг ковид19-ын халдвараас хамгаалах нөхцөл байдлаас шалтгаалж хялбаршуулсан байдлаар авна.

Ур чадварын шалгалт:

1. Бие бялдар /биеийн өндөр ба жин

2. Өнгө ялгах чадварыг шалгана

3. Шалгалтын шалгуур

– 1 дэх шалгалтад өндөр оноо авсан дарааллаар тэнцсэн иргэдийг сонгоно. (Өнгөний харалган тохиолдолд хасна)

 Эцсийн хариу зарлах

  • Хариу зарлах өдөр : 2022 оны 6 сарын 24 /Баасан/

Хэрхэн зарлах

  • http://hudulmur-halamj.gov.mn
  • http://www.monkor.net.
  • http://www.eps.go.kr
  • http://epstopik.hrdkorea.or.kr

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо СХТТШ-ын оноо харах цахим  хуудас: www.eps.go.kr

Шалгалтын хүчинтэй хугацаа: Шалгалтад тэнцсэн иргэдийг зарласан өдрөөс хойш 2 жил /2022.6.24~2024.6.23/

Анхаарах зүйлс 

 

  1. Өнгө ялгах чадваргүй иргэн шалгаруулалтаас хасагдана. Зөвхөн, нурууны үений диск, гарын сарвуу дутуу зэрэг тохиолдолд 2 дахь ур чадварын шалгалт ажил хийхэд тохирох эсэхийг шийдвэрлэх бөгөөд ажил хийх чадваргүй гэсэн шийдвэр гарвал сонгон шалгаруулалтаас хасагдана.
  2. Шалгалтад гар утас, ухаалаг цаг, bluetooth, утасгүй чихэвч зэрэг электрон хэрэгсэл авч орж ашиглахыг хориглоно.  Хэрвээ эдгээрийг авч орж ашигласан тохиолдолд шалгалтын журам зөрчсөнд тооцно.
  3. Бүртгүүлэгч нь хууль бус үйлдэл гаргах тохиолдолд тухайн бүртгүүлэгчийн шалгалтыг хүчингүй болгож Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны сонгон шалгаруулах шалгалт өгөх эрхийг 4 жилээр хасна.
  4. СХТТШ-ын цахим бүртгэлд дурдсан (ялангуяа латин үсгээр овог нэрээ бичих, төрсөн он сар өдрөө зөв гаргацтай бичих шаардлагатай)-ыг  гадаад паспортын мэдээлэлтэй зөрүүтэй бол  шалгалтад тэнцсэн ч хөдөлмөрийн биржид нэр байршуулах, БНСУ-д нэвтрэх боломжгүй болно.
  5. Ковид-19 –ын халдвараас хамгаалах санамж
  • Шалгалтын байранд амны хаалт зүүж бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс шалгалтын комиссын зааврыг дагах
  • Ангид орохоос өмнө халуунаа үзүүлж гараа ариутгах бөгөөд хэрвээ халуурах, ханиалгах, амьсгалахад бэрхшээлтэй шинж тэмдэг илэрвэл ангид оруулахгүй байх
  • Гар барих, тэврэх зэргээр хүний биед хүрэхгүй байх, ханиаж найтаах бол ханцуйгаараа ам хамраа дарж найтаах соёлтой байх

 

  1. (БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэр байршуулах) Сонгон шалгаруулалтад тэнцсэн гэдэг нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэр байршуулах эрхийг авсан гэсэн үг бөгөөд энэ нь БНСУ-д заавал Хөдөлмөрийн гэрээгээр явна гэсэн баталгаа биш юм.
  2. (Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ) Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцээгүй эсвэл урьд өмнө БНСУ-д хууль бусаар амьдарч байсан гэх зэрэг визийн зөрчилтэй бүртгүүлэгч нь илгээх үйл ажиллагаанаас хасагдахыг анхаарна уу.
  3. (Хар тамхины сорил) БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа хар тамхины сорилд тэнцээгүй иргэн нь нутаг буцна.
  4. (Бүртгүүлэгчид тавих шаардлага) БНСУ-д Е-9, Е-10 визээр 5 болон түүнээс дээш жил ажиллаж амьдарсан бол СХТТШ-д бүртгүүлэх боломжгүй.
  5. (Доод оноо) СХТТШ-ын хамгийн доод оноо 55 /нийт 100 оноо байна/
  6. (Зүй бус үйлдэл) зүй бус үйлдэл гаргаж хүний оронд шалгалт өгсөн иргэдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж байна. Хууль бус үйлдэл хийж БНСУ-д ажилд орсон нь баригдвал хуулийн байгууллагад мэдэгдэнэ.

 

Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газар

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Автобусаар нисэх буудал руу том хүн 20,000 төгрөгөөр зорчино

Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөө

2022-06-24

Малчдад бэлгийн боловсролын хичээл заана

“Малчдын амьдрах ухааны боловсролыг дэмжих сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг Боловсролын ерөнхий г

2022-06-24

Уулын тахилга наадмаар долоон настай хүүхэд мориноос унаж амиа алджээ

Энэ сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд уулын тахилга наадмын хурдан морины уралдааны

2022-06-24