Нэр бүхий 5 шүүгчийг тэтгэвэрт нь гаргалаа

2022-04-01 314 0

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан болж “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ыг баталлаа. Ингэснээр шүүх хуралдааныг онлайнаар явуулах харилцааг зохицуулах эрхзүйн орчин бүрдлээ.

                 Шүүх хуралдаанд зайнаас буюу цахимаар оролцуулах нь хэргийн оролцогчдоос гарах зардал, төсөв санхүү, цаг хугацааг хэмнэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах, шүүх хуралдаан хойшлуулахгүй зэрэг олон давуу талтай юм. Нөгөө талдаа шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын ажиллагааг хөнгөвчилж, танхимын зай багтаамжтай холбоотой гардаг зарим хүндрэлүүд ч эергээр шийдэгдэх боломжтой болж байна.

Түүнчлэн нэр бүхий 5 шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдох шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдох хүсэлтийг ханган шийдвэрлэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Шүүхийг цахимжуулах талаар зөвлөлдөж байна

Шүүхийн цахимжуулалтыг бусад хуулийн байгууллагатай уялдуулах, Европын холбооны гишүүн болон бусад у

2023-03-23

Чехэд сураггүй алга болсон монгол иргэний цогцсыг 48 хоногийн дараа олжээ

Бүгд найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг Пардубицки мужид "Фоксконн" үйлдвэрт ажилладаг Монго

2023-03-23

Таксины жолоочийн хоолойг боож, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дэ

2023-03-23