Н.Тавинбэх: Ирэх оны өвлүүдэд цахилгааны хязгаарлалт хийх төлөв байдалтай байна

2022-03-31 158 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын үйлчилгээний хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрчим хүчний салбар хязгаарлалт хийх хэмжээнд тулж, хойшлуулашгүйгээр өргөтгөж, шинэчлэх шаардлага тулгарсан ч том төслүүд санхүүжилтгүйгээс гацаад байгааг хэлж байна.

Үйлдвэрлэл, дамжуулах, түгээх шугам сүлжээний ашиглалтын хугацаа дууссан байна. Шинэ эх үүсвэр барих, өргөтгөх, шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Өнгөрсөн хугацаанд төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь хийгээгүйтэй холбоотой. Одоо цаг хугацаа алдахгүй хийхгүй бол чадлын дутагдалд орж, цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээг хязгаарлахаас өөр аргагүй байдалд орно.

2022, 2023, 2024 оны өвлөөс эхлээд хязгаарлалт хийх төлөв байдалтай байна. 2023-2024 оны өвлийн их ачааллыг давахын тулд бид Амгалангийн ДЦС-ын хүчин чадлыг 100 мВт-аар өргөтгөхөөр ажиллаж байгаа ч санхүүжилт тодорхойгүй байна.

ДЦС-IV-ийн зуухны хүчин чадлыг нэгээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ч санхүүжилт тодорхойгүй байна. Улаанбаатар хотын хамгийн урт үргэлжилсэн дулааны шугам сүлжээний төгсгөлийн цэгүүдэд 4-5 бага, дунд чадлын дулааны эх үүсвэрийг барихаар ТЭЗҮ, холбогдох бичиг баримтыг бүрдүүлээд, санхүүжилт тодорхойгүй, хөөцөлдөж байна. Хийгдэх олон ажил санхүүжилтээр гацаж байна” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн 54 оюутныг арын хаалгаар элсүүлсэн үү

Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж

2022-06-24

Автобусаар нисэх буудал руу том хүн 20,000 төгрөгөөр зорчино

Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөө

2022-06-24

Маргасаар байтал наадам болох нь ээ

Наадам хаяанд ирчихлээ. Бүр тодруулаад хэлэх юм бол 20-иодхон хоногийн дараа наадмаа үзэх нь л дээ.

2022-06-22