Хичээлдээ явж байсан сурагч эксковаторт дайруулан газар дээрээ нас баржээ

2022-03-31 392 0

Өнөөдөр /2022.03.31/ бага насны хүүхэд зам тээврийн ослын улмаас газар дээрээ нас барсан хэрэг гарлаа.

Тодруулбал, 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт Амгалангийн автобусны буудлын урд замд бага насны хүүхэд эксковаторт дайруулсан тухай дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу холбогдох цагдаагийн газраас үзлэг, шалгалт хийж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Урьдчилсан байдлаар осолд өртсөн хүүхэд 7-р ангийн сурагч байсан нь тогтоогдсон байна. Ослын улмаас хүүхэд газар дээрээ нас баржээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ААН-үүдийн 16 хувь нь цасаа цэвэрлэжээ

Нийслэлийн хэмжээнд нийт 17’046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл а

2022-11-28

33 дугаар сургууль тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн ивээл дор зохион байгуулагдсан “Боловсрол Кап-2022” Баянзүрх дүүргий

2022-11-28

С.Жавхлан: Агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн санаа бодол, оролцоо чухал

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалтын мэргэжилтэн С.Жавхлан: (more…)

2022-11-28