Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээг ЭМЯ, ХӨСҮТ хариуцан ажиллана

2022-03-18 395 0

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээ авахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг цаашид ЭМЯ, ХӨСҮТ-д хариуцуулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах шийдвэр гаргалаа.

Ингэхдээ үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх шаардлагатай мэдээллээр Улсын онцгой комиссыг тогтмол хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан нарт үүрэг болгосон юм.

Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн нэг гол асуудал нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, эмийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлж татан авах ажлыг тогтмол зохион байгуулах тухай байв.

БНХАУ-д цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсаас татан авдаг эм, эмнэлгийн хэрэгсэл саатах эрсдэл үүсээд буйн зэрэгцээ ОХУ, Украйнд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор зөвхөн тус 2 улсаас нийлүүлдэг 136 нэр төрлийн эмнээс тасалдах эрсдэлтэй 10 эмийг бусад улсын ижил төрлийн эмээр орлуулах судалгааг хийж буйг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дэд дарга Д.Уранзаяа мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэх асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.

Түүнчлэн малын гоц халдварт шүлхий өвчний тархалтын нөхцөл байдлыг хэлэлцлээ.

Мал эмнэлгийн ерөнхий газраас 15 аймгийн 75 суманд вакцинжуулах ажлыг өрнүүлж байгаа бөгөөд мал төллөж байгаа энэ цаг үед эх малыг вакцинжуулахыг түр хугацаагаар хойшлуулсныг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун танилцуулав.

Малын гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг хяналтад авах, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг Шадар сайд холбогдох албаныханд үүрэг болголоо.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Залуус өвчин намдаах эмийг мансуурах зорилгоор хэрэглэжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1

2023-01-22

Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх “Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ

Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг тасралтгүй бэлдэж байх ёстойг цар тахал бидэнд харуулс

2023-01-04

Зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг 100%-ийн хөнгөлөлттэй олгож байна

ЭМДЕГ, Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн ши

2022-12-12