Архидан согтуурсан үедээ хамтран амьдрагчаа хөнөөсөн хэрэг гарлаа

2022-03-17 352 0

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 21 цаг 50 минутад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны …дугаар тоотод хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хэргийн газрын үзлэгийг явуулахад 54 настай, эмэгтэй Т нь гадны нөлөөтэй байж болзошгүй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийг илрүүлэх чиглэлээр шуурхай ажилласны үр дүнд 46 настай эрэгтэй Э нь хамтран амьдрагч 54 настай эмэгтэй Т-г амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон тул холбогдогчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЭЕРЭГ МЭДЭЭ: Энхийг сахиулагчид Суданы хүүхдүүдийг баярлуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS

2023-06-02

Хүүхдийн баяраар төөрсөн 335 хүүхдийг хүлээлгэж өгчээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах,

2023-06-02

Таван настай хүүг зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан харамсалтай хэрэг гарсан. Тод

2023-06-02