Нийслэлийн 97 дугаар сургуулийн нэгэн багш сурагчаа зодож буй үйлдэл нь бичлэгээр тогтоогдож, цахим орчинд нэлээд шуугиан тариад буй. Өчигдөр тус сургуулийн ёс зүйн зөвлөлөөс хуралдаж, Л.Цэрэнбадам багшийг ажлаас нь чөлөөлөх дүгнэлт гаргасан байна. Харин хурал эхлэхээс өмнө Л.Цэрэнбадам багш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх хүсэлтээ өгчээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Л.Цэрэнбадам багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд гарч явахдаа бие нь муудаж, ухаан алдаж унасан тухай мэдээлэл байгаа юм.
Нийгэмд өрнөөд буй хэргийг эргэн сануулахад, 97-р сургуулийн бага ангийн багш Л.Цэрэнбадам сурагчаа “муухай бичлээ” хэмээн биед нь халдсан гэж өөрөө тайлбар хийсэн. Үүний дагуу сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдаж, тухайн багш нь багшийн ёс зүйн зөрчил гаргасан хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлөх дүгнэлт гаргаад байгаа юм.
Post Views:
922
4 cэтгэгдэлтэй
Хүүхэд аймаар зодож бгаа бичлэг нь бна шүү дээ шүүх цагдаад өгөх хэрэгтэй гавьяат багш гэлгүй яанаа тэдний тэр тэтгэвэр ямар хамаа бна жаахан охиныг тэнэг болтол нь зодож бна лээ харах царайны авилагч хүчирхийлэгч бна лээ
Бичлэг нь хаана байна вэ
Бичлэг нь муу юм байна лаа.Хүний дүрс ч харагдахгүй
Ee icheechee! Huuhed iim bolgochood “Oo yan aa~ bi gants l tsohison shuu dee. Ugui ee! bi yhaan aldaad ynalaa~” ch geh shig boli2.