32 тохиолдол шинээр илэрсний 9 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрлээ

2021-02-24 66 0

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улсын хэмжээнд өчигдөр 26, 058 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 32 хүнд халдвар илэрсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд үлдэгдэл шинжилгээнүүдийг хийж дуусгасан. Эдгээрээс 9 хүний шинжилгээнд халдвар илэрсэн бөгөөд нийтдээ уг арга хэмжээний хүрээнд 131 тохиолдлыг илрүүллээ.

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 2240 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 67 хүн эдгэрч, гэртээ гарлаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2755 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 2070 байгаа. Өнөөдрийн байдлаар 670 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 593 хүн хөнгөн, хүндэвтэр 69, хүнд 7, маш хүнд 1 хүн байгаа” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ДАНГААРШИЛ…/Нийтлэл/

Дэлхий хөгжиж, бас өтөлж байна. Дээр нь бид дагаад хөгжиж бас нүүж байна. Хүн төрөлхтөн гэдэг маань

2021-02-27

Архангай аймагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн “Бүрд энд” гэдэг газар / аймгийн төвөөс баруун хойд зүг

2021-02-27

“Амиа хорлоно” гэх утгатай гэрээслэн бичиж үлдээсэн өмгөөлөгч Б.Баасанцогтыг эрэн сурвалжилж байна

Нэр бүхий шүүгчид айлд цуглан биеэ үнэлэгч авсан гэх бичлэг цацагдаад хэд хонож буй. Уг бичлэгийн үр

2021-02-27