Утаа шүүгчийг буруу угсарч, суурьлуулсны улмаас орчны бохирдол ихэсчээ

2022-02-22 127 0

Ховд аймгийн төв Жаргалант сумын агаар, орчны бохирдлын хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв хамтран тус суманд үйл ажиллагаа явуулж буй Ховд дулааны станцын үйл ажиллагаанд энэ сарын 08-11-ний өдрүүдэд төлөвлөгөөт бус шалгалтыг хийлээ. Мөн дулааны станц болон ойр орчмын айл өрх, гудамж талбайд үүссэн агаар орчны бохирдлын нөхцөл байдалд шинжилгээтэй хяналт шалгалт хийв.

Тус станц нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд К-2, К-3 зууханд суурилуулсан батарей циклоныг мэргэжлийн тооцоололгүйгээр уутат шүүлтүүрээр сольсон нь галлагааны өндөр ачааллын үед утааг бүрэн нэвтрүүлж чадахгүйгээс зуухны гадна тал руу утааг буцааж үлээх, улмаар дотоод орчинд угаар тоосжилт ихээр үүсгэж ажилчид үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүйд хүрсэн байна. Иймд тус станцын зүгээс галлагааг шүүлтүүргүйгээр явуулсантай холбоотойгоор агаарын бохирдол ихсэж иргэд амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэлийг  нэмэгдүүлэн, орчныг бохирдуулж байгаа аж.

Лабораторийн шинжилгээгээр тус станц орчимд РМ10 тоосонцорын хэмжээ стандартаас 2-17,9 дахин их, РМ 2.5 тоосонцорын хэмжээ стандартаас 1,6-32,6 дахин их гарчээ.

Түүнчлэн тус станц нь орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлээгүй, нүүрс, үнсийг ил задгай хадгалж байгаа нь орчинд тоосжилт үүсэх, орчныг бохирдуулах нөхцөл үүсгэсэн, станцын эрүүл ахуйн хамгаалалтын бүс зөрчигдөж айл өрх олноор суурьшсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Иймд шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Ховд дулааны станц ТӨХК-д албан шаардлага өгч, шалгалтын танилцуулга, холбогдох бичиг баримтыг аймгийн Засаг даргад хүргүүлэн, зарим бичиг баримтыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЗӨВЛӨГӨӨ: Ургамлын харшилтай хүмүүст тус болох НАЙМАН ЭНГИЙН АРГА

Урин дулаан цаг ирж байгаль дэлхий өнгө нэмж байгаа нь сайхан ч харшилтай хүмүүсийн хувьд эсрэгээрээ

2022-08-08

Рентгэн зураг авахуулахдаа цацаргаас хамгаалах хувцас өмсөх хэрэгтэй

Улсын хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 413 эрүүл мэндийн байгууллагад

2022-02-28

Утаа шүүгчийг буруу угсарч, суурьлуулсны улмаас орчны бохирдол ихэсчээ

Ховд аймгийн төв Жаргалант сумын агаар, орчны бохирдлын хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн Мэр

2022-02-22