Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр Ерөнхий сайдын өрөөнд зодолдсон гэв үү

2021-02-24 1114 1

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсон дуулиан дарагдаагүй байна. У.Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрийнхээ дараа Ерөнхийлөгчийн тухай ноцтой үгнүүд хэлсэн. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газар огцорч байгааг “..Сү.Батболдын бүлэглэлийн төрийн эргэлт” гэж дүгнэсэн.

Эдгээр нь УИХ-ын чуулганы индэр дээрээс, Байнгын хорооны хуралдаан дээр, хэвлэлийн бага хурлын үеэр яригдсан юм.

Тэгвэл энэ үйл явдал  Засгийн газар огцорсны дараа буюу 21-ний орой Ерөнхий сайдын өрөөнд үргэлжилсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын өрөөнд явж оржээ.

Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүх хоёрын хооронд ширүүхэн маргаан өрнөсөн байна. Тухайн үед Ерөнхий сайдын өрөөнд хэд хэдэн хүн байжээ.

Ерөнхийлөгч орж очоод “…Чамайг ингэнэ гэж бодсонгүй. Бас Шүүхийн хууль юу болов оо. Чи яаж байгаа юм бэ” гэхэд У.Хүрэлсүх “…Таны байгуулсан шүүх Ц.Элбэгдоржийнхоос юугаараа ялгаатай юм бэ. Шударга ёсонд ялгаатай ханддаг шүү. Яагаад хариуцлага хүлээх ёстой хүмүүс зүгээр үлдээд байдаг юм бэ. Тийм учраас би шүүхийг авч байгаа юм” гэсэн байна. Ингэхэд нь  Ерөнхийлөгч “…Чи Сү.Батболдын талд орж, түүнд худалдагдчихсан байна” гэжээ. Тэгэхэд нь У.Хүрэлсүх “…Яг үнэндээ Оюутолгойн гэрээг сайжруулахгүй гэж Аюулгүйн зөвлөлийн хуралд дээр ярьсан чинь протоколд үлдсэн шүү” гэжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч “…Чи над дээр импичмент хийнэ гэсэн үү. Кноп чинь хүрдэг юм бол хийгээрэй” гэхэд У.Хүрэлсүх “…Таны туслах яахаараа шүүгч нар руу утасдаж ял төлөвлөдөг юм бэ” гэсэн байгаа юм.

Төрийн ордон дахь Монгол Улсын Ерөнхий сайдын өрөөнд Х.Баттулга, У.Хүрэлсүх гэдэг хоёр хүн иймэрхүү зүйл ярьсан байна.

Эцэст нь Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийн шилбэ рүү өшиглөж, У.Хүрэлсүх нь Ерөнхийлөгчийн нүдэн тус газар цохисноор асуудал намжжээ. Намжсан ч гэж, дэргэд нь байсан хүмүүс салгасан байна.

Эрэн сурвалжлах алба

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.24 ЛХАГВА № 36 (6513)

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Дулааны IV цахилгаан станц ТӨХК 617 сая төгрөгийг ХУУЛЬ ЗӨРЧИЖ, үр ашиггүй зарцуулжээ

Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэс

2022-05-24

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд тогтоол усанд живж, амь насаа алджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагт "Дархан-Уу

2022-05-23

“ТОП 100 ААН”-ийн дөрөвт эрэмбэлэгдсэн ХААН банкыг иргэд “барьж идэх нь”

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн за

2022-05-23