Японы Засгийн газраас түргэн тусламжийн долоон автомашиныг ОБЕГ-т өглөө

2022-03-03 252 0

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад буцалтгүй тусламжаар эмнэлгийн яаралтай тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо.

Төслийн хүрээнд онцгой нөхцөл байдлын үед ашиглах зорилгоор эмнэлгийн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай “Nissan Patrol” маркийн долоон автомашиныг өгөв.

Эдгээр автомашинууд нь хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагааг хянах төхөөрөмж зэрэг шаардлагатай бүх техник хэрэгслээр тоноглогдсон бөгөөд төв, орон нутгийн ялангуяа өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд коронавируст халдварын эмчилгээ болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Түүнчлэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтын бүсэд цаг алдалгүй түргэн шуурхай хүрэлцэн очиж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх, осолдож, бэртэж гэмтсэн иргэдийн амь насыг аврах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бэлтгэл, бэлэн байдал дээшилж байна.

Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нарын албаны хүмүүс оролцсон юм.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Орон нутагт ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгож эхэллээ

Засгийн газраас төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор "Хөдөөгийн сэргэлт" хөтөлбөр хэр

2023-03-23

“Тавантолгой төмөр зам” ХХК томилолтын зардалд 118 сая төгрөг зарцуулжээ

Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр бүх шатны төсвийн захирагч нар хэмнэлтийн горимд

2023-03-23

3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сард хүүхдийн мөнгөө авч чадаагүй байна

Өрхийн мэдээлэл зөрүүтэйн улмаас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгийг өгч буй эсэх болон

2023-03-16