Электрон тамхииг сургууль, цэцэрлэгийн бүсэд худалдаалахгүй байх санал гаргалаа

2022-03-03 301 0

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст ажиллалаа. Тус хэлтсийн өнгөрсөн оны ажлын төлөвлөгөөний биелэлт, нийгмийн салбарт хийж буй хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг сонсож, санал солилцов. Өнөөдрийн уулзалтад Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө оролцсон юм.

Тус хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү уулзалтын эхэнд холбогдох мэдээллийг Хүний хөгжлийн хорооны гишүүдэд өгсөн бөгөөд өнгөрсөн оны үйл ажиллагааны төлөвлөгөө 98 хувийн биелэлттэй гарсныг хэлэв.

Харин  хөрөнгө оруулалтын тухайд боловсролын салбарт он дамжин хэрэгжиж буй нийт 112 барилга, байгууламж байна. Үүнээс 2021-2022 онд 9 сургууль, 20 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оржээ. Ингэснээр цэцэрлэгийн орны тоог 3810-аар, сургуулийн суудлын тоог 6568-аар нэмэгдүүлсэн байна. Уулзалтын үеэр Хүний хөгжлийн хорооны гишүүд Баянзүрх дүүрэгт түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ барих газрын асуудлыг шийдвэрлэх, Өрхийн эрүүл мэндийн төвийн хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн техникийн асуудалд анхаарах зэрэг саналыг хэлэв.

Дашрамд дурдахад, Хүний хөгжлийн хороо өнгөрсөн долоо хоногт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажилласан. Улмаар электрон тамхийг 21-ээс доош насны иргэдэд худалдахгүй байх саналыг  Хүний хөгжлийн хорооноос гаргажээ. Саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлэх  бөгөөд мөн  электрон тамхийг сургууль, цэцэрлэгийн  бүсийн 500 метр дотор  худалдаалахгүй байх талаар давхар тусгасан байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЭЕРЭГ МЭДЭЭ: Энхийг сахиулагчид Суданы хүүхдүүдийг баярлуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS

2023-06-02

Хүүхдийн баяраар төөрсөн 335 хүүхдийг хүлээлгэж өгчээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах,

2023-06-02

Таван настай хүүг зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан харамсалтай хэрэг гарсан. Тод

2023-06-02