Ц.Элбэгдорж: Төвийг сахина гэдэг бол энхийг эрхэмлэнэ гэсэн үг

2022-03-03 320 2

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Орос, Украины асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Гитлерийн эсрэг дайнд монголчууд Хойд хөршөө бүх чадлаараа дэмжсэн. Байдаг бүхнээ явуулсан. Улсын төсвийнхөө талыг хүртэл явуулж байсан. Үүнийг манай хойд хөрш маш их үнэлдэг.

Гэхдээ өнөөдөр Украины эсрэг дайнд бид дэмжих боломжгүй. Дайныг зохион байгуулж, удирдаж байгаа хэсэг бүлгийг эсэргүүцэж байна. Харин Оросын ард түмэнтэй тогтоосон бидний найрамдал мөнх, байнгын байна.

Энэ дайныг эхлүүлэхдээ гурван зүйлийг сул тооцсон гэж бодоод байна.

  1. Оросын дотоодод энэ дайныг эсэргүүцсэн, эргэлзсэн хандлага байна.
  2. Маш хүчтэй бөмбөгдөлтөөр эхэлж, цэргийн ажиллагаа явуулахаар украинчууд айж, дотроо хагарч, бараг цэцэг бариад угтана гэтэл украинчууд эцсээ хүртэл тэмцэхээр нэгдэж байна.
  3. Хүчтэй дайралт хийхээр Украины удирдлагыг зугтана гэж тооцсон байх. Тэгээд өөр удирдлага тавьж, хүссэнээ хийлгэнэ. Гэтэл Украины удирдлага ард иргэдтэйгээ нэгдэж, тэднийгээ уриалж байна.

Энэ дайн хамгийн хүнд, муухай хэлбэр рүү орох гээд байна. Эхлээд цэргийн зэвсэг, обьектыг устгах нь ойлгомжтой. Харин одоо хот руу орж, энгийн иргэд рүү халдаж, эмнэлэг, сургууль, хотын захиргаа руу бөмбөгдөж байна. Үүнээс болж хичнээн олон хүн зовж зүдрэх билээ. Тиймээс энэ дайныг зогсоох ёстой. Тэгээд энхийн замаар шийдэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Харин Монгол Улсын тухайд төвийг сахих ёстойг тэрбээр хэлж байна. “Төвийг сахина гэдэг бол энхийг эрхэмлэнэ гэсэн үг. Манайхан төвийг сахина гэхээр ямар ч байр суурьгүй байна гэж ойлгодог. Энэ бол маш буруу. Төвийг сахина гэдэг бол өөрийн толгойтой болно гэсэн үг. Төвийг сахисан улсын толгойгоо дааж гаргасан шийдвэрийг бүгд хүндэтгэдэг. “Бид төвийг сахина, манай нутаг дээгүүр цэрэг явахгүй. НҮБ-ын шийдвэр гарлаа, бид дайн хийж байгаа улсыг буруутгана. Энхийн замаар асуудал шийдэгдэх ёстой” гэхэд энэ Монгол Улсын байр суурь болно. Манай улс байр суурьтай, өөрийн гэсэн толгойтой. Орост ч, Хятадад ч, гуравдагч улсад ч толгойгоо мэдүүлэхгүй.

Төвийг сахина гэдгийг байнга яриад байх зүйл биш байж магадгүй. Аюул тулгарсан үед гаргаад барьдаг хэрэгсэл байгаа юм. Аюул тулгарлаа гэхэд Монголыг ардчилсан, эрх чөлөөтэй, нээлттэй гэхээс гадна төвийг сахисан орон гэж хамгаална. ШХАБ руу ор гэвэл манайх төвийг сахисан орон гээд хэлчихнэ. Монгол өөрийн гэсэн толгойтой, өөрийн байр суурьтай, өөрийгөө хамгаалах маш чухал хэрэгсэлтэй болно гэсэн үг” гэсэн байр суурийг илэрхийллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг 91.2 хувийн саналаар БАТАЛЛАА

Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуу

2023-06-02

Л.Гүндалай намын нэрээ “Ард түмний хүч нам” гэж өөрчилжээ

Улсын дээд шүүхэд Ард түмнээ хайрлая нам (АТХН)-ын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд 2023 оны 5 д

2023-06-02

Засгийн газар 2023 оны төсвийн тодотголын төслөө өргөн барина

Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа 2023 оны төсөвт тодотгол хийх шийдвэр гаргасан. Төсв

2023-06-02