У.Хүрэлсүх: Монголын өв соёл, уламжлал мөнгө, талцал, ашиг сонирхлоос ангид байх ёстой

2022-02-28 85 0

Үндэсний спортын анхдугаар их чуулган Төрийн ордонд эхэлж байна. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ. Тэрбээр

…Үндэсний спортын холбоод нэгдэн нийлж, эв нэгдлийг үлгэрлэн манлайлж, хамтдаа үндэсний их спортоо ард түмэн, залуу үедээ түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх, дэлхий ертөнцөд сурталчлан таниулах зорилгоор Монголын Үндэсний спортын хороог үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэнийг төрийн тэргүүн дэмжиж, энэхүү чуулганыг зохион байгуулж байна.

Үндэсний спорт нь тухайн улсын соёл, ёс заншил, өв уламжлал, үнэт зүйлийг тээж, ард түмнийхээ үндэсний ухамсар, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг юм.

…Тив, дэлхийн тэмцээн, олимпын наадамд төрийн далбаагаа мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлж, Монгол түмний баярын магнайг тэнийлгэн бахдам амжилт үзүүлсэн тамирчид дунд үндэсний спортоор хичээллэж, амжилтын гараагаа эхлүүлсэн хүчит бөхчүүд, цэц мэргэн харваачид олон байдгийг бахдалтайгаар хэлэхэд сайхан байна.

Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болгох, дэлхийн монголчуудтай хамтран ажиллах зорилгоор Нүүдэлчдийн соёл, спортын наадмыг эх орондоо тогтмол зохион байгуулж байх нь чухал бөгөөд энэ асуудал Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан болно. Үндэсний спортоо олон улсад сурталчилж, түгээн дэлгэрүүлэхийн тулд мэргэжлийн болон сонирхогчийн чиглэлээр хөгжүүлэх нь зөв.

…Үндэсний спорт, баяр наадам бол монголчууд бидний эв нэгдэл, эрч хүч, тусгаар тогтнолын бэлгэдэл, өв соёл, оюун санааны дархлаа юм. Иймээс үндэсний спортын өв соёлыг тээгч та бүхэн эв нэгдэл, ёс жудгийн эрхэмлэн дээдэлж, биеэр үлгэрлэн, олон түмнээ манлайлах ёстой хүмүүс. Мөн залуу хойч үеэ зөв бодолд сургаж, эрүүл биетэй, саруул ухаантай монгол ухаантай соён гэгээрүүлэх эрхэм үүрэгтэй гэдгээ байнга санаж явах учиртай. Та бүхний үг үйлдэл олон нийтийн анхаарлын төвд байнга байдгийг анхаарах нь зүйтэй.

Монгол наадмын дэвжээ ариун дагшин байж, монгол түмний өв соёл, үнэт уламжлал өнгө мөнгө, талцал хуваагдал, хэн нэгэн, хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид  байх ёстойг хатуу анхааруулж байна. Төр, ард түмнээс өгсөн алдар хүнд, цол чимэг, хайр хүндэтгэлийг ямагт өндөрт өргөж, нандигнан хадгалж, хамгаалж яваарай. Ард түмний хайр хүндэтгэлийг хөсөрдүүлж, ёс бус үйлдэл гаргаж, спортын шударга ёсны зарчмыг зөрчсөн нөхдүүдэд хатуу хариуцлага тооцохыг ард түмэн шаардаж байна. Энэ хүрээнд үндэсний баяр наадмын хуульд зохих өөрчлөлт оруулах шаардлага ч зүй ёсоор тавигдаж байна. Энэ асуудлыг ажил хэрэг болгох ёстой.

Үндэсний спортыг дэмжих асуудал хүмүүсийн сайн дурын үндсэн дээр тогтох ёсгүй. Харин Монгол төрийн бодлогын цөмд байж, түүнийг дэмжих, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах ёстой.

Төрийн тэргүүний зүгээс үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсийг бүх талаар дэмжин, та бүхэнтэй хамтран ажиллана” гэдгийг хэлэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ханбогд суманд Оюу Толгой төслөөс 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийнэ

"Оюутолгой"компани Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөний эхний 5 жилийн санхүүжилтэд зориулж 50 сая а

2022-05-26

Ханбогд сум “ухаалаг, загвар сум” болно

Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.

2022-05-26

Л.Халтар: Халдвар хамгааллын дэглэмийг илүү чанга баримталж байж нүүрсний тээврийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Хал

2022-05-25