Б.Батцэцэг: Украин дахь оюутнууддаа ямар арга хэмжээ авах талаарх зөвлөмж өгсөн

2022-02-24 225 0

Гадаад харилцааны яамнаас Украин улсаас иргэдээ татаж авах асуудлаар мэдээлэл хийж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: “Энэ жилийн хувьд Украинд нийт 68 оюутан сурч байгаа. 22 иргэн байнгын аж төрж амьдардаг ба ихэнх нь Украин улсын иргэнтэй гэр бүл болсон, олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс. Тэдгээр иргэн ирэх сонирхлоо илэрхийлээгүй.

Украин улсад Элчин сайдын яам байхгүй. Өргөмжит консул ажилладаг. Сарын хугацаанд бид бусад улсын адилаар нөхцөл байдал хүндэрч магадгүй гээд оюутнуудаа эх орондоо ирэх зөвлөмж өгсөн.

Мөн нөхцөл байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах талаарх зөвлөмж өгсөн.  Өнөөдрийн байдлаар 27 оюутан Украинд байна. Оюутнууд эхнээсээ эх орондоо ирэх хүсэлтээ гаргаж эхэлсэн. ГХЯ сарын өмнөөс эрсдэлийн төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Бид эхний ээлжид хоёрдугаар сарын 26,27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудаа зардлыг нь төлөөд авч ирье гээд зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Украинд үлдсэн 27 оюутныг Польшоор дамжуулан татахаар судалж байна” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Түр хашаа, явган замын саравчийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-д хөдөлмөрийн

2022-05-26

Ханбогд сум “ухаалаг, загвар сум” болно

Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.

2022-05-26

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд тогтоол усанд живж, амь насаа алджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагт "Дархан-Уу

2022-05-23