Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй дараах байдлаар илэрдэг

2022-02-16 379 0
Өсвөр нас гэдэг нь хүүхэд насанд хүрэгчдийн эгнээнд шилжих хөгжлийн үе бөгөөд тэдний бие бялдар танин мэдэхүйн, нийгэмшихэд зөрчил ,өөрчлөлт бий болдог үе юм. Өсвөр нас бол хүний өсөлт бойжилт, сэтгэл санааны хамгийн чухал үе. Энэ үед хүүхдийн бие физиологи, сэтгэлзүй, харилцаа ,хандлага гэх мэт зүйлсэд гэнэтийн өөрчлөлтүүд гарч, олон асуудлуудтай нүүр тулгардаг.
▪️Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог нь дараах байдлаар илэрдэг:
Бусдыг өрөвдөх, хайрлах, бусдад хайрлуулахыг хүсдэг
Хэн нэгэнтэй ойр дотно харилцаатай байх, хайрлаж дурлах хүсэл сонирхолтой болох
Нийгэмших хэрэгцээ бий болох
Тулгамдаж байгаа асуудлаа нээлттэй ярилцаж, санал бодлоо хуваалцдаг болох, өөр талаараа зөвлөгөө авахыг хүсэх
Уурлах бухимдах, бага зэрэг түрэмгий аашлах
Амархан баярлах, гомдож, уйлах
Уйтгарлах, ганцаардсан мэдрэмж төрөх
Ямар нэгэн зүйлд идэвхгүй болж сонирхол төрөхгүй байх
Дуугаа хураах зэрэг сэтгэл зүйн хариу урвал үзүүлдэг
Дээрх шинж тэмдэг нь өсвөр насны хүүхдэд ихэвчлэн илэрдэг байна. Өсвөр үед шийдвэр гаргах, сэтгэл хөдлөлөө захирах байдал нь сул хөгжсөн байдаг тул ямар нэгэн бодлогогүй үйлдэл үзүүлдэг нь өсвөр насны үеийн онцлог юм. Тиймээс өсвөр насанд сэтгэл зүйн үнэн зөв мэдээлэл авах, гэр бүл ,найз нөхөдтэйгөө ярилцах хэрэгцээ үүсдэг.
▪️Эцэг эхэд өгөх зөвлөгөө
Таны хүүхдэд дээрх сэтгэл зүйн тогтворгүй байдал ажиглагдсан бол хүүхэдтэйгээ ярилцах, шийдвэр гаргахад нь санаа бодлыг нь сонсох хэрэгтэй. Ярилцах гэдэг нь гэрийн даалгавар, хичээлийн талаар асуухаас илүүтэй дуртай дуу, спорт ,сонирхдог зүйлийнх нь талаар асууж ойлголцох талаар юм. Мөн гэр бүл доторх харилцаа, нийгэмд болж буй үйл явдлыг нуухаас илүүтэй тэдэнд зөв мэдээллийг өгөх нь туслах болно.
ЦЕГ-ын ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭС
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЗӨВЛӨГӨӨ: Ургамлын харшилтай хүмүүст тус болох НАЙМАН ЭНГИЙН АРГА

Урин дулаан цаг ирж байгаль дэлхий өнгө нэмж байгаа нь сайхан ч харшилтай хүмүүсийн хувьд эсрэгээрээ

2022-08-08

Рентгэн зураг авахуулахдаа цацаргаас хамгаалах хувцас өмсөх хэрэгтэй

Улсын хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 413 эрүүл мэндийн байгууллагад

2022-02-28

Утаа шүүгчийг буруу угсарч, суурьлуулсны улмаас орчны бохирдол ихэсчээ

Ховд аймгийн төв Жаргалант сумын агаар, орчны бохирдлын хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн Мэр

2022-02-22