Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хилээ нээж, жуулчдад бүрэн нээлттэй боллоо

2022-02-14 122 0

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тогтоол баталжээ. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ.  Тэрбээр мэдэгдэлдээ:

…Засгийн газар хуралдаж, цар тахлын улбар шар түвшинд шар түвшинг шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тогтоолыг хэлэлцэн баталлаа. Энэхүү шийдвэрийг вакцины бүрэн тунд зорилтот бүлгийн 92 хувь, нэмэлт тунд 52 хувь, дөрөвдүгээр тунд 90 орчим мянган иргэн хамрагдаж, халдвар хамгааллын үнэлгээнд тулгуурлан Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнийг бүрэн нээж буйгаа өнөөдөр зарлаж байна.

Ингэснээр иргэн та амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутгаж, вакциндаа идэвхтэй хамрагдах зөвлөмжөөс бусад цар тахлын бүхий л хязгаарлалт өнөөдрөө цуцлагдаж байна. Вакцины бүрэн тунд хамрагдсан хөрөнгө оруулагчид, жуулчдыг Монгол Улс хүлээн авахад бэлэн байна. Харин вакцин хамрагдаагүй бол Монгол Улсад хүрэлцэн ирж, хамрагдах боломж нээлттэй.

Хөрөнгө оруулагч, жуулчид аа, Монгол Улсын төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, аялал жуулчлалын компаниуд аюулгүй байдлыг хангаж, хүндрэл бэрхшээлгүй үйлчилгээ үзүүлж, Монгол Улсад ажил төрлийн болон аялал жуулчлалын зорилгоор саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоог хангахын төлөө бид хичээнгүйлэн ажиллана гэдгийг Ерөнхий сайдын хувьд хэлье.

Монгол Улс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд нийт долоон удаагийн хатуу хөл хорионд 79 хоногийг өнгөрөөсөн байна. Мөн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байлаа. Энэ үед экспорт тасалдаж, олон улсын ачаа тээвэр эрс удааширч, хичээл сургуульгүй танхимаар орох боломжгүй болж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг-5.3 хувиар агшиж, улсын төсөв 23 хувиар тасарсан амаргүй цаг үеийг та бид даван туулж, цар тахал өнөөдөр ч үргэлжилж байна.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын амаргүй шийдвэрүүдэд хүлээцтэй хандаж, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, хамтран ажилласан нийт иргэддээ, ААН-үүдээд гүн талархал илэрхийлье. Цар тахлын сорилт бүрэн дуусаагүй, үргэлжилж байна. Тиймээс иргэд, ААН-үүд халдвар хамгааллаа сахиж, иргэний журамт үүргээ хариуцлагатай биелүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Хамтдаа хичээж, ногоон түвшинд удахгүй шилжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн 54 оюутныг арын хаалгаар элсүүлсэн үү

Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж

2022-06-24

Автобусаар нисэх буудал руу том хүн 20,000 төгрөгөөр зорчино

Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөө

2022-06-24

Маргасаар байтал наадам болох нь ээ

Наадам хаяанд ирчихлээ. Бүр тодруулаад хэлэх юм бол 20-иодхон хоногийн дараа наадмаа үзэх нь л дээ.

2022-06-22