Ш.БАТБАЯР: Хөвгүүдийн бичлэгийг ЭЦА-наас шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн

2022-02-14 496 0

Амралтын өдрүүдээр өсвөр насны хоёр хүүгийн бичлэг цахим орчинд цацагдсан. Эдгээр хүүхдүүд нь Дижитал хамтлагийн гишүүн Баавар буюу Ш.Батбаяр, Сэтгүүлч Ч.Лодойсамбуу нарын хүүхдүүд байсан тухай мэдээллээд байна.

Энэ талаар Сэтгүүлч Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудаснаа  “Найзыгаа пид пид хийж ахуйд дундуур нь “пиун пиуун” гэж далдганасныхаа төлөө өвөл зуны алинд нь ч 18:00 цагаас хойш гадаа гарах эрхээ паспорт автлаа бүрэн хасуулж байгаагаа мэдэхгүй ингээд хажууд малийж байгаад хичээлдээ явлаа” хэмээжээ.

Харин тус бичлэгэн дээр гарч буй хүүгийн аав Ш.Батбаяр хэлэхдээ, “Өчигдрийн цацагдсан бичлэгийг эрүүгийн цагдаагийн албанаас шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Харин хүүгийн маань сэтгэл санаа маш хүнд байна. Бичлэг цахим орчинд тарснаас хойш хоёр ч удаа амиа хорлох оролдлого хийсэн.

Хүү маань найзуудынхаа грүппт л лайв хийсэн юм байна лээ. Харин цагдаагийн газраас хүүгийнхээ биеийн болоод сэтгэл санааны байдалд сайн анхаараарай гэж сануулсан.  Уг асуудлыг зөвөөр ойлгоосой гэж хүсч байна. Бид цаашдаа хүүхдэдээ анхаарал сайн хандуулах болно оо” гэжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЭЕРЭГ МЭДЭЭ: Энхийг сахиулагчид Суданы хүүхдүүдийг баярлуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS

2023-06-02

Хүүхдийн баяраар төөрсөн 335 хүүхдийг хүлээлгэж өгчээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах,

2023-06-02

Таван настай хүүг зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан харамсалтай хэрэг гарсан. Тод

2023-06-02