Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

2022-02-14 218 0

2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2022 оны өнөөдөр өглөө 09:00 цагт эхэллээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.
Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ:

  • Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүйг сонгож бүртгүүлнэ.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
  • Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой юм байна. Мөн манай БҮТ-ийн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Автобусаар нисэх буудал руу том хүн 20,000 төгрөгөөр зорчино

Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөө

2022-06-24

Малчдад бэлгийн боловсролын хичээл заана

“Малчдын амьдрах ухааны боловсролыг дэмжих сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг Боловсролын ерөнхий г

2022-06-24

Уулын тахилга наадмаар долоон настай хүүхэд мориноос унаж амиа алджээ

Энэ сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд уулын тахилга наадмын хурдан морины уралдааны

2022-06-24