“Эрдэнэс Монгол” ХХК авлигын хэрэгтэнд санхүүгээ атгуулжээ

2022-02-09 424 0

Авлигатай тэмцэх газраас төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллагад томилогдож байгаа албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хууль зөрчсөн үйлдлийг хяналт шалгалтаар тогтоон ажиллаж байна гэж мэдэгджээ.

Энэ хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг томилохгүй байх, мөн төсөв, санхүү худалдан авах үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах, бусдад давуу байдал олгох, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах буюу хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдтэй холбоотой тушаал, шийдвэр гаргахад оролцох, албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөх зэрэг авлига, ашиг сонирхлын зөрчлийг гаргахгүй байх, уг асуудлаар дотоод хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллах чиглэлээр “Эрдэнэс Монгол” ХК-д Зөвлөмж хүргүүлсэн аж.

Саяхан тус компаний захирал Д.Хаянхярваа “Нягтландаа итгэдэггүй болохоор мөнгөө өөрөө хадгалж байсан” хэмээн мэлзэж байсан. Тэгвэл  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Н.Нарангэрэл нь ч мөн 2018 оны тавдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээр орж, албан тушаалын хэргээр бүгд найрамдахаа уншуулж байсан түүхтэй нэгэн аж.

 Тодруулбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдсон Н.Нарангэрэл нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 372 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн байна. Шүүхийн тогтоолд дурдсанаар Н.Нарангэрэл нь Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны “Санхүүгийн хямралтай үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл”-ийн 340000031201 тоот тусгай дансанд хуримтлагдсан хүүгийн орлого болох 14.840.287 төгрөгөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Стандарт ассет консалтинг” ХХК-ийн Хас банкан дахь 5001147613 тоот данс руу “Сургалтын семинар” нэрээр 13.400.000 төгрөгийг шилжүүлэн хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон байна.

Төрийн албанд ажиллаж байхдаа гэм буруутайд тооцогдож ял шийтгэгдсэн этгээдийг “Эрдэнэс Монгол” ХХК-д удирдах албан тушаалд дэвшүүлэн томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц” нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Иймд Н.Нарангэрэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын албан тушаалд ажилласаар байгаа нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 2.6 их наяд төгрөгийг шамшигдуулжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"

2022-11-30

МАН-ын гишүүнд залилуулсан Японы иргэн Ерөнхийлөгчид ханджээ

Фуказава Койчи: Намайг залилагч нь сонгуульд нэр дэвшдэг олны танил xүн -Монгол Улсын Ерөнхийлөгч

2022-11-30

С.Наранцогтыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Эдийн засаг

2022-11-30