Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг улираан томиллоо

2022-01-29 110 0

Нийслэлийн Монгол Ардын Нам /МАН/-ын хорооны 35 дугаар Бага хурал болж, нийслэлийн есөн дүүргийн 204 намын хороо, 534 үүрийн 66,758 гишүүнийг төлөөлж 499 төлөөлөгч оролцжээ.

Хуралдаанд УИХ-ын 22 гишүүн, Монгол Улсын Засгийн газрын зургаан гишүүн, НИТХ-ын 34 төлөөлөгч сонгогдсон аж.

Нийслэлийн МАН-ын хорооны 35 дугаар Бага хурлаар ирэх дөрвөн жилд тус намын хороог удирдан чиглүүлэх удаах даргаа сонгов. Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар танилцуулсан байна.

Тэрбээр “МАН-ын дүрмийн дагуу УИХ-ын сонгуульд нам ялалт байгуулбал намын дарга Ерөнхий сайд болдог дүрэмтэй.

Бид саяхан хийсэн 30 дугаар их хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулж, орон нутгийн сонгуульд нам ялалт байгуулсан тохиолдолд тухайн шатны намын байгууллагын даргыг Засаг даргад нэр дэвшүүлж болно гэсэн дүрмийн өөрчлөлтийг оруулсан.

2020 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн намын байгууллагыг амжилттай удирдаж, НИТХ-д 45-аас 34 суудалд, нийслэлийн есөн дүүргээс найман дүүрэгт ялалт байгуулахад амжилттай манлайлж ажилласан Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж Удирдах зөвлөл үзсэн” хэмээн тодотгосон юм.

Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох нууц санал хураалтын дүн гарахад Д.Сумъяабазарыг төлөөлөгчдийн 99.51 хувийн саналаар улираан томиллоо.  Тогтоолыг тооллогын комиссын дарга Н.Батсүмбэрэл танилцуулав.

Нийслэлийн МАН-ын өмнөх хуралдаан буюу 34 дүгээр Бага хурал одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2018 оны есдүгээр сард болсон. Тэрхүү хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогдож байсан юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

АН-ынхан “амьдрал”-аа бодоцгоох уу

АН “...Ийм нам байлаа” гэж түүхэнд бичигдэж үлдэхдээ л тулж байна. Уг нь Монголын улс төрийн хамгийн

2022-07-28

АН-ын даргад горилогчдыг прокурор “цайруулж” өглөө

Цагтаа Монголын улс төрийн хоёр баганын нэг явсан АН-ын байдал ойлгомжгүй хэвээр л байна.Үүнээс боло

2022-07-18

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгчтэй уулзлаа

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг алб

2022-07-08