Агаарын бохирдол багасахгүй байгаагийн бодит шалтгаан

2022-01-17 233 0
Та орон гэрээ дулаацуулахын тулд ямар түлш хэрэглэж байна вэ гэж асуувал; Бараг бүгдээрээ – мод, нүүрс ,шахмал түлш хэрэглэж байна гэж түгдрэхгүй хариулна.
Та автомашиндаа ямар түлш хэрэглэж байна вэ гэж асуувал; Бүгдээрээ – (А-93, А-95) ашиглаж байна гэж хариулах биз ээ. (ЯМАР Ч СТАНДАРТЫН САЙН ТҮЛШИЙГ ДЭЛХИЙН АГААР МАНДЛЫН (20,95) ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ “ХҮЧИЛТӨРӨГЧ” ГЭДЭГ ХИЙГҮЙГЭЭР АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ.)

Нийслэл хот оршин буй 4 уулаар хүрээлэгдсэн “газар зүйн тогоонд” (котловинд) өвлийн цагт агаарын чөлөөт сэлгээний “ламинар” урсгал огт явагддаггүй. Харин “тогооны” ёроол хэсэгт нэгэнт бий болсон агаарын бохирдлын тунарлыг өөр хооронд нь хутган холимогжуулж байдаг, газрын хотгор гүдгэр дагасан чиглэл нь тогтворгүй “турбулент” салхины бэсрэг урсгалууд явагдаж байдаг. Үүнтэй хамт хотын гудмаар давхилдаж байдаг автомашины хөдөлгөөнөөс үүсэх газрын гадаргуугийн нам өндрийг хамарсан явган салхи нь хамгийн өргөн хүрээтэй явагддаг. Салхины ийм хөдөлгөөн нь агаар мандалд хөөрөөд газарт буусан утааны үлдэгдэл болох хөө тортгийг дахин дахин нам өндөрт хөөргөж агаарын бохирдлыг үнэмлэхүй хэмээгээр нэмэгдүүлж байдаг. Авто хөсгийн хөөдөгөөн агаарын бохирдлын 25 % хувийг гаргадаг гэх боловч түүнээс үүсдэг явган салхи нь орчин тойрондоо улирлын ялгаваргүйгээр хорт нөлөө үзүүлсээр байдаг.

АГААРЫН СЭЛГЭЭГ ЧӨЛӨӨТЭЙ ЯВУУЛДАГ УЛИРЛЫН САЛХИ БҮРЭН ЗОГССОН ДҮН ӨВЛИЙН ЦАГТ “ИНВЕРСИЙН ДАВХАРГА” ГЭГЧ БАЙГАЛИЙН ОНЦГОЙ ҮЗЭГДЛЭЭР ТАГЛАГДСАН, ДӨРВӨН УУЛААР ХҮРЭЭЛЭГДСЭН, “ТОГООН” ДОТРОО НИЙСЛЭЛЧҮҮД МЯНГА МЯНГАН ХАТУУ ТҮЛШНИЙ ЗУУХ ГАЛЛАЖ, ДОТООД ШАТАЛТЫН ХӨДӨЛГҮҮРТ МЯНГА МЯНГАН АВТО МАШИН ХӨЛӨГЛӨН, АГААРЫН БҮТЦИЙН АМИН ЭРДЭНЭ БОЛОХ ХҮЧИЛТӨРӨГЧӨӨ ШАТААН ХОРОГДУУЛЖ УТАА ТОРТОГ БА ХОРТ ХИЙ БОЛГОН ХУВИРГАНА. ЭЦЭСТ НЬ АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧЛӨЛИЙГ АНАГААЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАА БУРУУТГАЖ СУУНА. ТҮЛШ ШАТАЛТЫН ҮЕД НҮҮРСТӨРӨГЧ БА ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ХАРЬЦААГ АЛДАГДУУЛДАГ ЭНЭ ШАЛТГААН НЬ ТҮЛШНИЙ БҮРЭН ШАТАЛТ ЯВАГДАХГҮЙ БАЙХ БОЛОН УТАА НЭМЭГДЭХ НЭГ ҮНДСЭН ШАЛТГААН БОЛЖ БАЙДАГ.
Бидний зуух пийшиндээ түлдэг нүүрс гэдэг хатуу түлш төрөл ангиллаасаа хамаарч 2500- 8000 ккал дулаан гаргадаг. Нүүрсэнд агуулагддаг нүүрстөрөгчийн агууламж хичнээн өндөр бол шаталтад төдийчинээ их хүчилтөрөгч оролцож төдий хэмжээгээр дулааны ялгаруулалт нэмэгддэг.
Жишээ нь: Нүүрстөрөгчийн агууламж 70 хүртэл хувьтай хүрэн нүүрсийг шатаахад их хэмжээний агаар өгвөл нүүрс охорхон хугацаанд АҮК багатайгаар шатаж дуусна. Нүүрстөрөгчийн агууламж нь 80- 85 хувь хүрдэг чулуун нүүрсэнд агаар өгөлтийн хэмжээг багаар өгвөл шаталтын эрчим бага байх ба дутуу шаталтаас бий болдог утааны хэмжээ  харьцангүй ихсэх болно. Утаа гаргалт хамгийн багатай, АҮК хамгийн ихтэйгээр дулаан гаргахын тулд бидэнд технологийн багагүй мэдлэг шаардлагатай болдог. Шахмал түлшний дулаан гаргах чадал буюу нүүрстөрөгчийн агууламж, хэрэглэж байгаа хүчилтөрөгчийн бодит хэмжээ, шахмал түшний фракцын хэмжээ, барьцалдуулагч бодисын найрлага болон зуухнуудын бүтэц зохион байгуулалт бүгд нягт уялдаж байж АҮК -ийг нэмэгдүүлж утааны гаралтыг багасгах бидний зорилт биелэгдэнэ.
Ахмад настан  Л.Лхагва
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ААН-үүдийн 16 хувь нь цасаа цэвэрлэжээ

Нийслэлийн хэмжээнд нийт 17’046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл а

2022-11-28

33 дугаар сургууль тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн ивээл дор зохион байгуулагдсан “Боловсрол Кап-2022” Баянзүрх дүүргий

2022-11-28

С.Жавхлан: Агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн санаа бодол, оролцоо чухал

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалтын мэргэжилтэн С.Жавхлан: (more…)

2022-11-28