Хүнсний бүтээгдэхүүний үнэ 20 хувь өсөж, инфляци 13 хувьд хүрчээ

2022-01-14 350 0

Үндэсний статистикийн хорооноос тооцсоноор 2021 оны сүүлийн сард инфляц 13.4 хувь Улаанбаатар хотод 14.8 хувьтай гарсан байна.

Үнийн өсөлтөд хамгийн их жин дарсан буюу 26 хувийг хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ эзэлжээ.

Тодруулбал,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 20.4 хувь өссөний дотор
    • мах, махан бүтээгдэхүүн 24.2 хувь
    • согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 11.9 хувь
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.3 хувь
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь
  • тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 21.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Өөрөөр хэлбэл, инфляц 13.4 хувь гарсны 5.6 нэгж хувь буюу 41.8% нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Улаанбаатар хотод л гэхэд

  • хүнсний бүтээгдэхүүний үнэ 22.4 хувь өссөн бол
  • тээврийн үнэ 21 хувь
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 7.9 хувь
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 8.5 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 20.1 хувь
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 22.4 хувь тус тус өсжээ.

Ийнхүү өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт 2022 оны дунд үе хүртэл 12 хувьд хүрээд эргээд бууна гэсэн Монголбанкны төсөөлөл он гарч амжаагүй байхад давав.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Койны хохирогч: О.Мөнхжинд итгээд 140 сая төгрөгөө койнд алдчихлаа

"IHC” койн худалдан авч хохирсон гэх иргэн их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон б

2023-02-01

“Тавантолгой түлш” ХХК таван жилийн ойн хүрээнд таван бүтээлч ажил өрнүүлнэ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг шахмал түлшээр тасралтгүй, найдвартай хангах чиг үүрэг бүхий “Та

2023-02-01

Чингэлтэй дүүрэг ахмадууддаа 300 сая төгрөгөөр БЭЛЭГ авч өгнө

Сүхбаатар дүүрэг 900 сая төгрөгөөр эмэгтэйчүүддээ бэлэг худалдан авах тендер зарласан ч нийгмийн сүл

2023-01-31