Түүх давтагдах уу? Улсаа худалдсан хар мөртэй хүн

2021-02-22 489 0

1919 оноос 1920 оны эхэн үе хүртэл хятадын талыг тууштай бөгөөд илтээр дэмжигч Да лам Шанзав Бадамдорж гэх нэгэн лам хүн Монгол улсын Ерөнхий сайд байв. Тэрээр Монголын автономит эрхийг устган, хятадад дагаар оруулах хятадуудын санааг илтээр дэмжин, улмаар Богд хаанд шахалт үзээлэн, улсын дээд болон доод хурлаар хэлэлцүүлэн Монгол улсыг хятадын дагавар улс болгож байсан хар мөртэй хүн юм.

(Манай улс танайд дагаар орж байна гэх захидлыг хятад руу илгээсэн!) Эх сурвалж дээр “Хятадууд Бадамдоржид 30 мянган лан мөнгө…Дотоод яамны дэд сайд Да лам Пунцагдоржид 15 мянган лан мөнгө…..нийт 354 лан мөнгийг олгохоор заасан” гэх мэтээр бичиж үлдээсэн байх юм! Мөн Богд хаан болон Бадамдорж нарт тус бүрт нь нэг нэг чийчаан буюу жижиг машин өгсөн гэх баримт бий. Тэрээр маш баян хүн байсан бөгөөд, “Хүн ба араатан” гэх алдарт номыг зохиогч Осендовский түүний гэрт зочилох үед “Энэ авдарт цул шижир алтнууд, тэр авдран дотор булганы арьснууд, тэр дотор анагаах ухааны увидастай бугын эвэрүүд, энэ авдар дотор сөнөсөн тэнгисийн ёроолоос олдсон хув байгаа.

120 лангийн хүнд эддээ, за энэ авдарт бол энэтхэгийн үнэт эрдэнэсийн чулуунууд, энэ авдарт бол хятадаас ирсэн зааны ясан сийлбэрүүд байгаа ” гэх зэргээр эд баялагаа үзүүлэн, түүнд баярхаж байсан гэдэг. Намын нэрээр хамгаалагдсан Бадамдоржтонгууд сүүлийн 30 жил энэ баян улсыг үнэндээ л самарч байна. Тэд одоо бүр цагаандаа гараад, Бадамдорж Осендовскийд хөрөнгө хогшилоороо баярхаж байсан шиг, ганц машины номерийг 450 саяар худалдан авч, ард түмэндээ бяраа харуулж байна. Монголчууд тархи угаалтанд дороо автана, мөн тарвага шиг мартамхай! Хайрт нам түүнийг мэдэхийн дээдээр мэднэ, яаж хошгируулхаа ч сайн мэднэ.

Одоо тэр Ундармаа нь хаа байна? Хэдэн тэрбумаар нь далд хийчихээд, ганцхан жил шорон нэртэй сувилалд сууж байна наад авгай чинь хөөе! Эрдэнэтийг барьцаанд тавиад улсыг дампууруулхаа алдсан Жастын Батхүү нарын хэрэг юу болсон??? Оюутолгойн гэрээг хийхэд ахалж орсон Ерөнхий сайд С. Баяр нь цөөхөн жилийн ял авсан нэртэй жаргаж явна. Хайрт нам нь Ж. Эрдэнэбатыгаа “Хүний эрх мэрх” гэж тархи угааж байгаад шоронгоос сугалах боломжийг нь бүрдүүлцэн!!! Хэзээ ч битгий ийм юмыг март! Тэд сенсаацийг сенсаацаар дарж өмнөх бузар үйлээ мартагнуулаад, товчдоо бол Монголчууд биднээр наадаад байнаа! За тэгээд Үндэсний телевизээс авахуулаад бараг л бүх телевизүүд нөгөөх хайрт намдаа хайраа зарлана!

Энхрий хайртынх нь эсрэг жоохоон юм л гараад ирвэл нөгөө хэд нь Монголчууд-н тархийг ёстой нэг савандаж өгнө. Үндэсний телевизээр нь хүртэл “Ард түмэн бол цагаан цаас. Сарандаваад итгэдэг ард түмэнд юу гэсэн ч яадгийм даргаа” гэж ирээд л хайрт намын даргадаа хайраа зарлан Монголчуудаар тоглоом тохуу хийнэ. Нөгөө Монголчууд нь тэгж доромжлуулчихаад ер тоохгүй, хайрт намдаа саналаа өгч, толгой дээрээ гаргана! Бүхий л сайт, тв, сонин, сошиалаар хайрт нам нь ямар ч буруугүй, тэдэн шиг эх орончид энэ Монголд байхгүй гэх нь холгүй сурталдана. Гэтэл СҮ. Батболд гээд Бороо-Гоулдыг гадныханд зарсан, оффшорт мөнгө нуусан, хууль бусаар хөрөнгөжсөн, дэлхийн өнцөг булан бүрт үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гээд бөөн асуудалтай хүн байсаар атал хариуцлага ярих нь бүү хэл, эсрэгээрээ УИХ-д заларч явна.

Одоо бүр цэргээ хаяад тулааны талбараас бултсан У. Хүрэлсүх, СҮ. Батболд нар, түүний гар хөлүүд нь бөөн бөөнөөрөө “Ерөнхийлөгч гадаадад оффшортой, Ерөнхийлөгчөөс болж хүн шатаж үхлээ, Ерөнхийлөгч жагсаал зохион байгууллаа” гэх мэтээр Ерөнхийлөгчийг зүйл бүрээр доромжилон, сүрэглэн дайрч байна. СҮ. Батболд мэтийн хайрт намаар хамгаалуулсан Бадамдоржтонгууд юу юугүй Бадамдорж шиг ил цагаан улсаа худалдахгүй ч, улс орноо далдуур гадны колони болгон, өөрсдөө баяжих нөхцлөө бүрдүүлж байна! Үүнийг л намчирхахгүй, эрүүл саруул, эх оронч сэтгэлээр ойлгох хэрэгтэй байна! Хамгийн харамсалтай нь түүнд итгэдэг хар масс Монголд оршсоор, тэднийг үргэлжлүүлэн сонгож, толгой дээрээ мандуулсаар, хуулийн халхавчин дор улсаа цөлмөх боломжийг өгсөөр байгаа нь л Монголын эмгэнэл юм!!!

Дүгнээд хэлэхэд, улс орноо, газрын баялагаа, тусгаар тогтнолоо бүрэн бүтэн байгаа дээр, хуулийн нэр дор Бадамдоржтонгуудын гараар орж дуусхаас нь өмнө наад хайр зарлалтаа зогсоо! Хүчний харилцааг тэгшитгэх хэрэгтэй, хайрт намын дарангуйллыг зогсоох хэрэгтэй. Тэгж байж аливаа зүйл хяналттай болж, хууль нь хэрэгжиж, ард түмний амьдрал дээшилнэ. Нэг нам ийм олуулаа түрэмгийлж, дарангуйлж, хуулийг зөвхөн өөрсөддөө зориулж, гажуудуулж байгаа үед шударга ёс мосыг, сайхан амьдралыг битгий мөрөөд, бүү ярь! Жич: Бадамдорж нарын гайгаар хятадын нөлөөнд орсон Монголчуудыг, Оросын цагаан цэргийн жанжин Барон Унгернь цэргээ дагуулан ирж, 1921 оны 2 сарын 3-нд Нийслэл хүрээг хар хятадуудаас чөлөөлсөн. 1945 онд мөн л Сталины, Орос ахан дүүсийн нөлөөн дор тусгаар тогтнолоо дахин сэргээсэн болно!

ЭХ СУРВАЛЖ: SURVALJ.MN, ДЭЧИНРАВДАН, ЭРДЭНЭБАЯР 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

32 тохиолдол шинээр илэрсний 9 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрлээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-02-24

Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр Ерөнхий сайдын өрөөнд зодолдсон гэв үү

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсон дуулиан дарагдаагүй байн

2021-02-24

Сү.Батболдын өмгөөлөгч Х.Жаргалсайхан: С.Батболдод холбогдуулан явуулж байгаа шүүхийн ажиллагаанууд гүтгэлгийн шинжтэй

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат та төрийн нэрийн өмнөөс үйл ажил

2021-02-23