Ороолт ч болтугай түлж, дулаацах айл олон шүү

2022-01-14 462 0

Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн Нийслэлчүүдийн агаарын бохирдолтой хийх тэмцэл олон жилийн нүүрийг ардаа үдэж байна. Өнгөрсөн жилээс сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлснээр Улаанбаатарын утаа буурсан гэх таатай мэдээ сонсогдсон ч угаар их байгаа нь шүүмжлэл дагуулсан. Харин энэ жилийн хувьд утаа эргэн ирсэн нь нийслэлчүүд эргээд нүүрсээ түлэх болсон уу гэх асуулт тавихад хүргээд байгаа юм. Үүнтэй холбойтойгоор хэд хоногийн өмнөөс холбогдох сайд, дарга нар утааг иргэдэд “тохож” арьсаа хамгаалах гэсэн мэдэгдлүүд хийх болов.

Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Д.Ихбаяр “Шахмал түлшийг иргэд их хэмжээгээр хэрэглэснээс үүдэж агаарын бохирдол нэмэгдсэн” хэмээн мэдэгдэж олон нийтийн зүгээс шүүмж сонссон. Тухайн дарга удалгүй “томилогдоод 20 гаруй хонож байна. Буруу зөрүү ярьсанд УУЧЛААРАЙ” хэмээн уучлал гуйсан билээ.Тэгвэл үүний дараа БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Дрон нисгэж утаа их гаргаж байгаа айлуудыг шалгана” хэмээн мэдэгдсэн нь мөн л иргэдийг бухимдуулахад хүргэсэн.

Хэд хоногийн өмнө холбогдох албаны хэдэн “хурган” дарга нар нэр бүхий нэгэн сайтын сэтгүүлчийг дагуулан гэр хорооллын зүдрүүхэн айлд зөвшөөрөлгүй орж “ороолт түллээ” хэмээн олон нийтийн хэрэгслээр царайг нь харуулан даналзав. Гэрийн эзэн царайгаа улалзуулан барин “аргагүй эрхэнд түлсэн” гэх тайлбарыг тавьж зогсоно лээ.

Утаа ихээр нэмэгдэж байгаа шалтгааныг иргэдэд тохохоор улайрч, бусдыг “буруутан” гэж цоллох эрх тэдэнд бий юу. Идэр есийн хүйтэн жаварт гэр нь хайруулж, түлээ түлшгүйгээс өдрийн нарыг хөнжилдөө бүлээцэж өнгөрүүлэх айл цөөнгүй. Дулаацахын эрхэнд гал алдуулчихгүй гэсэндээ шатаж болох бүхнийг түлэх айл олон шүү, эрхэм дарга нар аа!!!

SURVALJ.MN

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Н.БАЯРМӨНХ: Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажил Баянзүрх дүүрэгт 100% хэрэгжих ёстой

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтдээ 40000 гаруй хүүхэд байгаагаас тус дүүргийн

2022-08-08

Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл зам хаана

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 13 байршилд шинээр авто зам тави

2022-08-03

“Даяар Монгол”-ынхон иргэдийг тайван жагсаалд уриалав

“Даяар Монгол” хөдөлгөөний залуус Нийслэлийн төв талбай дээр зургаа дах өдрөө тайван жагсаал хийж бу

2022-08-01