Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжийг судлах үүрэг өглөө

2022-01-13 434 2

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, нийгмийн халамжийн сангийн 2022 оны батлагдсан төсөвт багтаан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгалаа.

Нийгмийн халамжийн тэтгэврийг 63,1 мянган иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хүн амын таван бүлэгт олгож байна. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11,5 мянган хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмийг халамжийн тэтгэврийн хэмжээгээр тооцож олгодог.

Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг салбарын яам судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.Мөн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журмын талаар хэлэлцэж, хуулийн хүрээнд өөрчлөх боломж байгааг эсэхийг судалж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Койны хохирогч: О.Мөнхжинд итгээд 140 сая төгрөгөө койнд алдчихлаа

"IHC” койн худалдан авч хохирсон гэх иргэн их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон б

2023-02-01

“Тавантолгой түлш” ХХК таван жилийн ойн хүрээнд таван бүтээлч ажил өрнүүлнэ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг шахмал түлшээр тасралтгүй, найдвартай хангах чиг үүрэг бүхий “Та

2023-02-01

Чингэлтэй дүүрэг ахмадууддаа 300 сая төгрөгөөр БЭЛЭГ авч өгнө

Сүхбаатар дүүрэг 900 сая төгрөгөөр эмэгтэйчүүддээ бэлэг худалдан авах тендер зарласан ч нийгмийн сүл

2023-01-31