Европын холбооноос “Хүнсний тусламжийн сан”-г нэмэгдүүлэх дэмжлэг хүснэ

2022-01-12 66 0

Цар тахлын улмаас хойшлогдоод байсан Монгол, Францын хөдөө аж ахуйн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг өчигдөр /2022.01.11/  цахим хэлбэрээр зохион байгуулжээ.

Уулзалтыг Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, францын талаас Хүнс, хөдөө аж ахуйн яамны Европ, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга ноён Фредерик Ламберт нар тус тус даргалж, хоёр орны Элчин сайд нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон байна.

Энэ удаагийн уулзалтаар хоёр тал хүнсний салбар дахь өнөөгийн байдал, баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй  төсөл хөтөлбөрийн явцыг танилцуулж,  цаашид хамтран ажиллах чиглэл, боломжуудын талаар санал солилцжээ.

Тухайлбал, энэ оны эхний хагаст Франц Улс Европын холбооны Зөвлөлийг даргалж байгаатай холбогдуулан Францын Засгийн газраас олгож байсан “Хүнсний тусламжийн сан”-гийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд Европын холбооноос дэмжлэг хүсэх боломжийг эрэлхийлж хамтран ажиллах, яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолыг цахим хэлбэрээр ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцсон байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СУРВАЛЖИЛГА: Иргэд шилээ тушаагаад мөнгөтэй болж байна

АПУ ХК “Шилээ дахин амьдруулъя” төслөө үргэлжлүүлж байна. Төслийн хүрээнд шилний хог хаягдлыг бууруу

2022-01-23

“Нас барсан өндөр настны тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөл

2022-01-18

ШӨХТГ-аа, үл хөдлөхийн үнийг хөөрөгдүүлж буй RE/MAX-ийг ШАЛГААЧ

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч "Ремакс" /RE/MAX/ брэнд монголд албан ёсны салба

2022-01-17