Чуулганы хуралдаан таслалтаар Ц.Анандбазар, Ц.Даваасүрэн нар тэргүүлжээ

2022-01-11 81 0

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинэ оны босгон дээр нэр бүхий гишүүдийг УИХ-ын чуулган, Байнгын хороодын хуралдааныг таслалгүй, манлайлан оролцсон хэмээн үзэж шагнаж, урамшуулсан байдаг.

Тэрбээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хуралдаанаа таслаагүй, хоцроогүй  хэмээн өргөмжилж 555 мянган төгрөгний үнэтэй СОЁМБО шүтээнээр шагнасан.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Энхболд, Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг нарыг үр бүтээлтэй ажилласан хэмээж Хүндэт өргөмжлөл, Улсын Их Хурлын даргын нэрэмжит шагналаар шагнасан талаар онцолсон юм.

Тэгвэл Монгол Улсын Их Хурлын Хуралдаан зохион байгуулах хэлтсээс 2021 оны намрын ээлжит чуулганы арваннэг, арванхоёрдугаар саруудын гишүүдийн ирцийн мэдээллийг танилцуулахад, Ц.Анандбазар, Ц.Даваасүрэн нарын гишүүд хуралдаандаа суугаагүй тоогоороо тэргүүлжээ.

Тэрбээр Арваннэгдүгээр сарын 4-25-ны хооронд нийт зургаан удаа чуулганы нэгдсэн хуралдаан болсон ба Ц.Анандбазар, Ц.Даваасүрэн нар зургаан удаагийн хуралдааны тавд нь суугаагүй аж.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Утааг бууруулах эрдэмтдийн зөвлөл байгуулна

БОАЖЯ-ны удирдлагууд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд, Монголын эрчмийн салбарын з

2022-01-21

Шинээр 3119 тохиолдол батлагдаж, 3 хүн энджээ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт манай улсад коронавируст халдварын 3,119 тохиолдол

2022-01-20

Өчигдөр ажлаа авсан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ҮҮРЭЭР “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа

БОАЖ-ын сайд Г.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр

2022-01-20