ШУУРХАЙ: Омикрон хувилбарын 12 тохиолдол илэрлээ

2022-01-07 410 0

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан ” Вирусийн геномыг тогтоох шинжилгээгээр манай улсад нийт 12 сорьцод Омикрон хувилбар батлагдлаа. Тус сорьцууд Энхийг сахиулагчдаас 10 сорьц, Истанбул – Улаанбаатарын нислэгээс 1, Бангкок-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс тус тус илэрсэн. Коронавирус 21 улсаас зөөвөрлөгдсөн байна.  Гадаадад Ковид19 халдварын тохиолдол өндөр байгаа учир манай улсад зөөвөрлөгдөж ирэх тохиолдол элбэг байна. Нисэхийн тандалтын шинжилгээнд ХӨСҮТ-ийн 10 баг ажилласан. Хувилбарын тандалтын шинжилгээг хэд, хэдэн аргачлалаар хийдэг. Шинжилгээгээр нийт 12 сорьцод омикрон хувилбар батлагдаж байна. Эдгээрийн 10 нь энхийг сахиулагчдаас илэрсэн. Мөн Истанбул-Улаанбаатар, Бангкок-Улаанбаатар нислэгээс нэг, нэг тохиолдол батлагдсан. Энэ шинжилгээг олон сорьцоос түүвэрлэж цөөн тооны сорьцод хийдэг” гэлээ. 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Глобал сан”-гийн төслүүдийг хянан шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 3 дугаар сарын 20-2

2023-03-30

Сэлэнгэ аймагт 400 га талбайг хамарсан гал түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 г

2023-03-30

Ачааны машины араас мөргөсөн суудлын машин шатжээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Ар задгай” гэдэг газар суудлын автомашин ачаа

2023-03-30