Өчигдөр гурван автомашин шатжээ

2022-01-05 55 0

Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны “Баганат Өргөө” хотхоны хашаанд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 04-ний өдрийн 11:56 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид иргэн Б-ын “Истана” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ.

Дорнод аймгийн Хэрлэн сумын  дөрөвдүгээр багийн дөрөвдүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 15:03 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид иргэн Г-ын “Муссо” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 14 минут ажиллаж унтраажээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Баянмонгол” хорооллын 418 дугаар байрны зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 03:38 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид иргэн Г-ын “Хариер” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Утааг бууруулах эрдэмтдийн зөвлөл байгуулна

БОАЖЯ-ны удирдлагууд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд, Монголын эрчмийн салбарын з

2022-01-21

Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газрыг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэл

2022-01-21

АПУ ХК бүтээгдэхүүнийхээ шилийг хэрэглэгчээс онцгой үнээр худалдаж авахаар боллоо

АПУ ХК нь “Шилээ дахин амьдруулъя” төслийн үргэлжлэл болгон шилний хог хаягдлыг бууруулах, дахин аши

2022-01-21