Авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ

2022-01-03 146 0

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 27-31-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 155 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ.

Мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 203 даалгавар бичгээр өгсөн байна.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 1,132 хэрэгт хяналт тавьж, 182 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Тухайлбал:

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 80,
  • Өмчлөх эрхийн эсрэг 66,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 5,
  • Хүчиндэх 8,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 7,
  • Авлигын 10,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ. 
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Автобусаар нисэх буудал руу том хүн 20,000 төгрөгөөр зорчино

Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөө

2022-06-24

Малчдад бэлгийн боловсролын хичээл заана

“Малчдын амьдрах ухааны боловсролыг дэмжих сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг Боловсролын ерөнхий г

2022-06-24

Уулын тахилга наадмаар долоон настай хүүхэд мориноос унаж амиа алджээ

Энэ сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд уулын тахилга наадмын хурдан морины уралдааны

2022-06-24