Г.Занданшатараа, хамгийн их тасалсан гишүүдээ зарлана уу

2022-01-03 507 3

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үр бүтээлтэй ажилласан УИХ-ын гишүүдийг шагнаж өргөмжилжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хуралдаанаа таслаагүй, хоцроогүй  хэмээн  өргөмжилж 555 мянган төгрөгний үнэтэй СОЁМБО шүтээнээр шагнажээ. Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал нар удаалсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг нарыг үр бүтээлтэй ажилласан хэмээж Хүндэт өргөмжлөл, Улсын Их Хурлын даргын нэрэмжит шагналаар шагнасан бол  УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХТГ-ын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн нарыг Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үйлсэд бүтээлч хувь нэмэр оруулсан хэмээн “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ.

УИХ-ын чуулган, Байнгын хороодын хуралдааныг таслалгүй, манлайлан оролцсон хэмээн нэр бүхий гишүүдээ шагнаж, урамшуулсан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг “Хамгийн их тасалсан гишүүдээ ч мөн зарлах хэрэгтэй” хэмээн иргэд сэтгэгдэл үлдээжээ.

Тэрбээр өнгөрөгч аравдугаар сард  хамгийн их тасалсан, хоцорсон гишүүдийн мэдээллийг танилцуулахад, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар тэргүүлж,  Х.Нямбаатар, Ц.Сэргэлэн, Н.Энхболд нар удаалж байжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!
  • Цалин авч бгаа ажилдаа ирсний төлөө шагнаад бдаг. Дандаа ингэж буруу жишиг,буруу шийдвэр гаргаж бхын.Төрийн албан хаагчид хааяа нэг ажлаа таслбал цалин хасахгүйн бгааз дээ.ккд

  • Ажил таслахгүй ард түмнийгэтөлөөлөөд улс орон ард түмэнийхэ төлөө зөв шийдвэр гаргаж ухаантайхан ажил хийгээч 

Холбоотой мэдээ

УЛС ТӨР: Өмнөговийн Д.Бат-Эрдэнийг “зайлуулах” нь хэнд ашигтай вэ?

Монголын улстөрийн амьдрал халуухан байна. Бужигнаантай, хор найруулсан жүжигтэй ч гэж хэлж болохоор

2023-03-30

Сэлэнгэ аймагт 400 га талбайг хамарсан гал түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 г

2023-03-30

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах шийдвэр гаргалаа

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар “Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатары

2023-03-30