Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдээр есөн явган зорчигч гэмтсэний нэг нь хүүхэд байжээ

2021-12-27 443 0

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 781 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 634 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Нийслэлд явган зорчигч мөргөх хэлбэрээр есөн осол бүртгэгдэж, есөн хүн гэмтсэний нэг нь хүүхэд байна.

 Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 207 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 133, орон нутагт 74 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Дараах зүйлсийг анхааруулж байна.

  • Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
  • Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ аюулгүй байдлаа хангаж, аль болох тод өнгө, гэрэл ойлгогчтой  хувцас, хэрэглэл ашиглах, явган хүний гарц, гармаар гарах
  • Сурагчийн амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулах
  • Хөдөө орон нутаг руу зорихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан явахыг анхаарууллаа.

Тээврийн цагдаагийн алба

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЭЕРЭГ МЭДЭЭ: Энхийг сахиулагчид Суданы хүүхдүүдийг баярлуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS

2023-06-02

Хүүхдийн баяраар төөрсөн 335 хүүхдийг хүлээлгэж өгчээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах,

2023-06-02

Таван настай хүүг зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан харамсалтай хэрэг гарсан. Тод

2023-06-02