ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай байсан нэг хүн нас барлаа

2021-02-18 557 0

Засгийн газраас коронавируст халдварын /2021.02.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ болон бусад лабораториос нийт 40 мянган хүнд шинжилгээ хийснээс 49 хүнээс шинжилгээ илэрсэн байна. Үүний 10 тохиолдол нь Нэг өрх-Нэг шинжилгээний явцад илэрчээ.

Сүүлийн 24 цагийн дотор 25 хүн эмнэлгээс гарчээ.  Улсын хэмжээнд 2493 тохиолдол бүртгэгдсэний  72,3 хувь нь эдгэрчээ.  Өнөөдрийн байдлаар 678 хүн эмчлэгдэж байна. Мөн өчигдрийн байдлаар нэг нас барсан гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.  Тэрбээр, “ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт эмчлүүлж нэг хүн нас барлаа. Тухайн хүн 2021 оны 2 дугаар сарын 14-нд халдвар батлагдсан. Биеийн байдал нэн хүнд байж байгаад 2 дугаар сарын 17-нд нас барлаа. Хавсарсан хавдартай, хавдрын хордлого, уураг дутагдал, тураал, олон эрхтний үйл ажиллагааны алдагдлаар нас барсан. Онош нь ходоод бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар. Коронавирус халдварын хүндэвтэр явцтай байсан” гэв.

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МҮБХ: Нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхийг хаслаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр /2023.05.30/ боллоо. Хур

2023-06-02

Үндсэн хуулийн өөрчлөлтийг 91.2 хувийн саналаар БАТАЛЛАА

Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуу

2023-06-02

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох нь зүйтэй

Өнгөрөгч мягмар гарагт МАН-ын бүлэг хуралдаж, хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд хүүхдийн мөнгө олгох нь

2023-06-02