Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчлийг илрүүлжээ

2021-02-18 852 0

Цагдаагийн Ерөнхий газрын 102 дугаарын утсанд өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр 1177 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 163 дуудлага ирсэн байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчлийг илрүүлсэн бол эрүүлжүүлэхэд 207 хүн саатуулагджээ.

Улаанбаатар хотод Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож хөл хорионы хатуу дэглэм мөрдөгдөж байгаа ч согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох, бусдын амгалан тайван байдал алдагдуулах, гудамж талбайд зүй бусаар биеэ авч явах зөрчил буурахгүй байна.

Иймд иргэд, олон нийт иргэний үүргээ ухамсарлаж ахуйн хүрээнд архидан согтуурахгүй, гэрээсээ гарахгүй байхыг сануулъя. Мөн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдаарай.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Шүүхийг цахимжуулах талаар зөвлөлдөж байна

Шүүхийн цахимжуулалтыг бусад хуулийн байгууллагатай уялдуулах, Европын холбооны гишүүн болон бусад у

2023-03-23

Чехэд сураггүй алга болсон монгол иргэний цогцсыг 48 хоногийн дараа олжээ

Бүгд найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг Пардубицки мужид "Фоксконн" үйлдвэрт ажилладаг Монго

2023-03-23

Таксины жолоочийн хоолойг боож, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дэ

2023-03-23