Татварын ерөнхий газрынхан дахиад албан тушаалын хэрэгт холбогджээ

2021-12-02 254 0

Татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан хэрэгт шалгуулж буй билээ. Тухайлбал, тус газрын дэд дарга Д.Цогтжаргалыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр байцааж буй бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 7-нд гэр, албан өрөөнд нь хууль сахиулагчид нэгжлэг хийсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.

Түүнийг эрх мэдлээ урвуулан татварын байцаагчдын хяналт шалтгалтаар тогтоосон акт, нөхөн төлбөр, хүү, алдангийг бууруулан танил талдаа давуу байдал олгож, цөөнгүй компанийн улсад төлөх ёстой татварын хувь хэмжээг багасгасан хэмээн буруутгаж байгаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын падааныг хоосон бичиж, улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төлөөгүй. Уг мөнгөөрөө хэргийн холбогдогч нар үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл авч, “Алтан хөндий цогцолбор” нэртэй амралтын газар байгуулсан гэх хэргийг үүнээс өмнө буюу 2020 оны хавраас ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан илрүүлэн шалгаж багагүй хугацаа өнгөрч байна.

Уг хэрэгт татварын байгууллагын албан тушаалтнууд холбогдсон юм. Тэгвэл Татварын ерөнхий газрын харьяа Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв (ГТСМТТ)-ийн ажилтнуудтай нийлж, улсад төлөх ёстой татварыг өөрчилдөг байж болзошгүй татварын улсын байцаагч нарыг цагдаагийнхан шалгаж эхэллээ. ГТСМТТ нь Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 7-ны 177 дугаар тогтоолоор улсын үйлдвэрийн газар болж цар хүрээгээ өргөжүүлсэн байдаг. Ингэснээр татварын цахим төлбөрийн баримтын, “и-баримт” зэрэг томоохон системүүдийг хариуцан ажиллах болсон юм.

Түүгээр ч зогсохгүй төрийн байгууллагуудын мэдээлэл солилцооны системийн хөгжүүлэлтийг хариуцаж байгаа. ШӨХТГ-аас тус төвийнхний үйл ажиллагаатай холбоотой, олны хэл аманд байнга өртөж байдаг мэдээллүүдийг шалгахад тухай байгууллагын 40 гаруй ажилтан НӨАТ-ын сугалаанд азтан болсон нь тогтоогдсон гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдаж байсан билээ.

Харин цагдаагийн байгууллагынхан тус төвийнхөн болон татварын байгууллагынхныг шалгаад НӨАТ-ын хуурамч бичилт хийж, иргэн аж ахуйн нэгжийг залилж, төсөвт төвлөрүүлэх их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийдэг бүлэг хүмүүсийг илрүүлсэн байна. Аж ахуйн нэгжийн татварын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд, системийн инженерүүд болох Ж, Т, У нар уг хэрэгт холбогдоод буй гэнэ. Тэд татварын байгууллагын нууцлал бүхий мэдээллийг задруулж, аж ахуйн нэгжийн татварын өрийн мэдээллийн системд өөрчлөлт оруулан устгаж, тухайн аж ахуйн нэгж, иргэдээс их хэмжээний авлига авсан болохыг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн 54 оюутныг арын хаалгаар элсүүлсэн үү

Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж

2022-06-24

Автобусаар нисэх буудал руу том хүн 20,000 төгрөгөөр зорчино

Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөө

2022-06-24

Маргасаар байтал наадам болох нь ээ

Наадам хаяанд ирчихлээ. Бүр тодруулаад хэлэх юм бол 20-иодхон хоногийн дараа наадмаа үзэх нь л дээ.

2022-06-22