“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 9, ойрын хавьтлаас 24, нийт 33 тохиолдол бүртгэгдлээ 

2021-02-16 42 0

Эрүүл мэндийн яамнаас Коронавируст  өвчлөлийн тархалтын  цаг үеийн /2021.02.16/ нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:   “Сүүлийн 24 цагт 37,530 хүнд шинжилгээ хийлээ.  Шинээр 33 тохиолдол бүртгэгдсэн.  Үүнээс ес нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр, үлдсэн 24 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд. нийтдээ 33  тохиолдол гинээр бүртгэгдлээ.  Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1904 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч, гэртээ гарсан. .Энэ сарын 11-нээс хойш “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд 200 мянган гаруй хүнийг шинжилгээнд хамруулж өнөөдрийн байдлаар нийт 26 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна” . гэлээ.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” -гээр хүрээнд бүртгэгдсэн тохиолдлуудын байршил…,

  • Баянгол дүүргийн 3,12, 25-р хороо
  • Баянзүрх дүүргийн 26-р хороо
  • Сүхбаатар дүүргийн 18-р хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 7,39-р хороо
  • Хан-Уул дүүргийн 2,4-р хороо
  • Чингэлтэй дүүргийн 2,6,12-р хороонд тус тус  халдвар бүртгэгджээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

32 тохиолдол шинээр илэрсний 9 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрлээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-02-24

Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр Ерөнхий сайдын өрөөнд зодолдсон гэв үү

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсон дуулиан дарагдаагүй байн

2021-02-24

Сү.Батболдын өмгөөлөгч Х.Жаргалсайхан: С.Батболдод холбогдуулан явуулж байгаа шүүхийн ажиллагаанууд гүтгэлгийн шинжтэй

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат та төрийн нэрийн өмнөөс үйл ажил

2021-02-23