“Даяар Монгол”-ын Г.Бямбатулга: Бид гучин хэдэн охины үсийг хуссан

2021-11-15 1095 0

Даяар Монгол хөдөлгөөний УЗ-ийн гишүүн Г.Бямбатулга зургаан жилийн өмнө тус хөдөлгөөний гишүүн байхдаа “Догь залуус” нэвтрүүлэгт оролцох үеэрээ солонгосуудыг  дарамталж гурван охиныг эмчилгээнд явуулсан талаараа ярьжээ. Энэхүү бичлэг нь цахим хуудсанд тавигдаж, олны шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Тэрбээр, уг бичлэгт “Бид өнөөдөр монголд эмчлэх боломжгүй гурван охиныг солонгост эмчлүүлчихлээ. Яах вэ, солонгосчуудыг бид дарамталсан нь үнэн. Гэхдээ Монгол гурван хүүхдэд бид амьдрал бэлэглэсэн шүү дээ. Мөн бид барилгын гадаа очерлоод зогсож байсан янхнуудыг таслан зогсоосон шүү. Үсийг нь хусна гэж нэг мэдэгдээд л, гучин хэдэн охины үсийг хусаад байхгүй болсон. Үүнийг ярихгүйгээр эд нар рэкэт хийлээ, дээрэм хийлээ, зодоон хийлээ гэсэн бараан мэдээлэл ард түмэнд өгнө” хэмээн ярьжээ.

Монгол хуультай орон. Бусдыг дарамтласнаа, бусдын эрхэнд халдаж үс гэзгийг нь хуссан тухай, хууль зөрчсөн тухайгаа өөрсдөө ярьж байхад Монголын цагдаа ямар хариуцлага хүлээлгэх вэ? Хууль зүйн сайд Х.Нямбаатараа? ЦЕГ-ын дарга Ж.Болдоо?

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Шүүхийг цахимжуулах талаар зөвлөлдөж байна

Шүүхийн цахимжуулалтыг бусад хуулийн байгууллагатай уялдуулах, Европын холбооны гишүүн болон бусад у

2023-03-23

Чехэд сураггүй алга болсон монгол иргэний цогцсыг 48 хоногийн дараа олжээ

Бүгд найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг Пардубицки мужид "Фоксконн" үйлдвэрт ажилладаг Монго

2023-03-23

Таксины жолоочийн хоолойг боож, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дэ

2023-03-23