Д.Сумъяабазар: Хүн амын 50 хувь нь нэмэлт тунд хамрагдчихвал улбар шар түвшинд шилжинэ

2021-11-15 404 0

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа.

Энэ үеэр Нийслэлийн нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нь нэмэлт тунд хамрагдчихвал улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд орох боломж нээгдэнэ гэдгийг Хотын дарга тодотголоо. Тэрбээр “Сүүлийн хоёр жилийн турш ердийн амьдралын хэмнэл алдагдаж, тэр дундаа хөгшид буурлуудаа үндэсний баяраар баярлуулж чадалгүй, зарим нь хорвоогоос буцаж байгаа нь юутай харамсалтай. Залуучууд нэмэлт тунд хойрго хандаж байгаагаас улбар шар түвшнээс ахиж чадахгүй байгааг хойшид анхааръя. Дэлхийн улс орнуудад нэмэлт тунгүй олон орон бий. Бүрэн тундаа ч бүрэн хамрагдаагүй, вакцин мөрөөдөж суугаа сая сая хүмүүс байна. Гэтэл бид хэд хэдэн төрлийн вакцинаас сонгон тариулж байгаа. Давуу талаа давуу тал гэж хардаг болъё. Боломжоо ашиглаж, нийслэлээрээ шар бүс рүү тэмүүлцгээе” хэмээн уриаллаа.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг 91.2 хувийн саналаар БАТАЛЛАА

Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуу

2023-06-02

Л.Гүндалай намын нэрээ “Ард түмний хүч нам” гэж өөрчилжээ

Улсын дээд шүүхэд Ард түмнээ хайрлая нам (АТХН)-ын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд 2023 оны 5 д

2023-06-02

Засгийн газар 2023 оны төсвийн тодотголын төслөө өргөн барина

Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа 2023 оны төсөвт тодотгол хийх шийдвэр гаргасан. Төсв

2023-06-02