Орлого багатай иргэдийг халамжаас- хөдөлмөрт шинэчлэх шинэчлэл хийнэ

2021-11-12 466 0

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 2022 оны төсөв нь  дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих төсөв байв. Монгол Улсын хөгжлийг хурдасгах, эдийн засгийг богино хугацаанд тэлэхэд  чиглэсэн шинэчлэлүүд ирэх 2022 оны төсөвт дараах байдлаар туссан.

Үүний хүрээнд хүн амын өсөлтийг дэмжсэн, эрүүл мэндийн байдлыг харгалзан олгодог тусламж, дэмжлэгийг халамжаас тусгаарлаж, цаашид халамжаас зөвхөн нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаагийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэр бүлийн гишүүд, түүнчлэн нэн ядуу болон нийгэмд бие даан амьдрах чадваргүй хүнийг  халамжийн тогтолцоогоор хамруулдаг болно. Хөдөлмөрийн насны орлого багатай өрх, иргэдэд олгох халамжийг  ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлтэй болгоно.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

УЛС ТӨР: Өмнөговийн Д.Бат-Эрдэнийг “зайлуулах” нь хэнд ашигтай вэ?

Монголын улстөрийн амьдрал халуухан байна. Бужигнаантай, хор найруулсан жүжигтэй ч гэж хэлж болохоор

2023-03-30

Сэлэнгэ аймагт 400 га талбайг хамарсан гал түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 г

2023-03-30

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах шийдвэр гаргалаа

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар “Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатары

2023-03-30