Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Банкны тухай хуулийг ноцтой зөрчсөн үү?

2021-11-08 390 0

Улстөрийн хүрээнд ХААН банкны хувьцаатай асуудал өндрөө авч байна. Тодруулбал, Хаан Банкны 60 орчим хувь зарагдах гэж байгаатай холбоотой асуудлаар Сангийн сайд, Ч.Хүрэлбаатар гишүүн мэдэгдсэн.

Тэрбээр, пүрэв гарагийн чуулганы хуралдааны үеэр “Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн та 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр ХААН банкны Япон талын хувьцааг шилжүүлэхийг зөвшөөрсөн юм билээ. Нүдээрээ харсан. Та тэр бичгийг өгөхөөсөө өмнө “Худалдан авч буй эцсийн эзэмшигч нь хэн бэ” гэдгийг зайлшгүй эцэслэж тогтоосон байх ёстой. Нүүрэн дээр сайхан юм тавигддаг. Гэвч үүний цаана эцсийн эзэмшигчийг олоход амаргүй байдаг. Үүнийг хянамгай сайн үзэж байж олж тогтоох ёстой.

Мөн Монголын банкны хувьцааг авч байгаа мөнгө цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг зайлшгүй нягталж үзэх ёстой. Энэ ажил эцсийн эзэмшигч тодроогүй байхад түрүүлж тодрохгүй л байх.

Хэрвээ үүнд хариуцлагагүй ажилласны улмаас Монгол Улс дахиад “Саарал жагсаалт” руу орвол Монголбанк та бүгдийг монголын ард иргэд, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид барьж иднэ. Үүнд АТГ, Санхүүгийн мэдээллийн алба, тагнуул, ХЗДХЯ бүгд маш сайн хяналт тавих ёстой. Хэрвээ энэ арилжаа наймаанд монголын улстөрчид, түүний дотор шийдвэр гаргагч нар оролцсон бол дэлхий даяараа шившиг болно. Энэ зүйл нотлогдвол Монгол Улс юун “Саарал жагсаалт” шууд “Хар жагсаалт” руу орно. Нэг улстөрч ч юм уу, Хотын дарга гүйлээ гээд энэ бүгдийг зөвшөөрч болохгүй. Эцсийн эзэмшигч тийм амар гарч ирэхгүй” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин мөн чуулганы үеэр “ХААН банк санхүүгийн зах зээлийн 40-өөс илүү хувийг дангаараа эзэмшдэг. “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч өөр банкны хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэсэн хуулийн заалт бий.

Худалдаа, хөгжлийн банкны эцсийн эзэмшигч нь ХААН банкны хувьцааг худалдаж авсан бол Банкны тухай хуулийг зөрчиж байгаа юм биш үү.

Сошиалаар яваад байгаа мэдээлэл үнэн үү. Банкны салбарт тогтворгүй байдал үүсэх гээд байна уу” хэмээн асуусан.

Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулахдаа ” Хаан банкны 60 хувийг нь Токиогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани эзэмшдэг. Худалдаа, хөгжлийн банк талын хүнээс ямар ч оролцоо, гэрээ байхгүй” гэж хэлсэн юм.

Ийнхүү ХААН банкны хувь заяа хаашаа эргэх талаар таамаг төдий үлдлээ. Хэрэв Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын гишүүдэд худал мэдээлэл өгсөн бол Банкны тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Дулааны IV цахилгаан станц ТӨХК 617 сая төгрөгийг ХУУЛЬ ЗӨРЧИЖ, үр ашиггүй зарцуулжээ

Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэс

2022-05-24

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд тогтоол усанд живж, амь насаа алджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагт "Дархан-Уу

2022-05-23

“ТОП 100 ААН”-ийн дөрөвт эрэмбэлэгдсэн ХААН банкыг иргэд “барьж идэх нь”

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн за

2022-05-23