Б.Хуягтбаатар даргатай СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчид өөрсдийгөө сайн ажилласан гэж дүгнээд 210 сая төгрөгийн урамшуулал авцгаажээ

2021-10-27 164 0

Цар тахлын нөхцөл байдлаас улбаалан улсын эдийн засгийн цусны эргэлт бүрэн зогсож, цаашид төрийн байгууллагууд тэвчиж болох зардлаа хэмнэн бүсээ чангалахаас өөр аргагүй байдалд хүрсэн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан мэдэгдсэн. Энэ хүрээнд Засгийн газраас 2021 оныг дуустал төсвийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг шинээр автомашин, албан тасалгаандаа тавилга худалдаж авах, төсвийн хөрөнгөөр дарга нар нэгнийгээ шагнаж урамшуулахыг хориглосон тогтоол хүртэл гаргасан.

Гэтэл нийслэлийн 9 дүүргээс хөгжлөөрөө сүүл мушгидаг Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхан өөрсдийгөө “сайн ажилласан” гэж дүгнээд төлөөлөгч тус бүртээ таван сая төгрөгийн урамшуулал тарааж тансаглажээ.

Тухайлбал, СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар саяхан буюу 2021 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр “Төлөөлөгчдөд урамшуулал олгох тухай” А/53 дугаартай захирамжийг гаргасан байна.

Уг захирамжийн дагуу тус дүүргээс сонгогдсон 42 төлөөлөгч гуравдугаар улирлын урамшуулал гэж тус бүр 5,0 сая төгрөгийг нэрсийн жагсаалтын дарааллаар авцгаажээ. Энэ нь нийт дүнгээрээ 210 сая төгрөг болж байгаа бөгөөд СХД-ийн төлөөлөгчид жилдээ энэ мэтээр 840 орчим сая төгрөгийг урамшуулалд авдаг болох нь тодорхой байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тухайд нийт 42 төлөөлөгчтэй бөгөөд эдгээрийн нэгээс бусад 41 төлөөлөгч нь МАН-аас сонгогдсон хүмүүс байдаг ажээ.

СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар гэгчийн тухайд төсвийн мөнгөнд хэт үрэлгэн ханддаг нэгэн гэдгийг бид өмнөх удаагийн мэдээллээрээ ил болгосон. Тухайлбал тэрбээр цахимаар хийчих боломжтой хурал зөвлөгөөнийг амралтын газар зохион байгуулж, идэж уух зардалдаа төсвийн 16 орчим сая төгрөгийг үрсэн тухай ноцтой баримтыг өмнө нь дэлгэж байсан билээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Дуучин A cool-д хошууч цол олгож, “Соёмбо” чуулгын даргаар томилжээ

Дуучин A Cool буюу Б.Анхбаяр дарга болж ХОШУУЧ цолтой болжээ. Тодруулбал, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх

2022-05-26

Шүүхээс иргэн Т.Ганболд, Х.Янжингаажидын гэрлэлтийг хүчин төгөлдөр хэвээр үлдээлээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Х.Янжингаа

2022-04-29

Х.Янжингаажид: Т.Ганболд бид хоёрыг гэр бүл мөн болохыг шүүхээр шийдвэрлэжээ. Үнэн л ялдаг юм байна

Х.Янжингаажид: 2021.10.15-нд над руу УБЕГ-с гэнэт ярьж “Тордайн Ганболдтой батлуулсан гэрлэлтийг ч

2022-04-29