БНХАУ “Тогтвортой хөгжлийн зорилт”-д хүрэхэд НҮБ-д хамгийн их тусалж байна

2021-10-27 453 0

БНХАУ НҮБ-ын хууль ёсны гишүүн болсны хагас зуун жилийн ой энэ онд тохиож байна.

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын мэдэгдсэнээр, БНХАУ нь өнгөрсөн 50 жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрээрээ дэлхийд тэргүүлж байна.

2015 онд НҮБ-аас дэвшүүлсэн “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хэмээх 17 зорилт бүхий хөтөлбөрийн хоёр гол зорилт буюу үгээгүй ядуурлыг үндсээр нь устгах болон өлсгөлөнг устгах зорилтуудад дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад улс хэдийн хүрээд байна.

Хятад улс үгээгүй ядуурлыг үндсээр нь устгах зорилтод амжилттай хүрснийг тус улсын дарга Ши Жиньпин энэ оны хоёрдугаар сард албан ёсоор зарласан билээ. Ингэснээр, дэлхийн хүн амын тавны нэг хувь нь хоол хүнс, хувцас, амьдрах орон гэр гэх мэт үндсэн хэрэгцээндээ санаа зовохоо больсон гэсэн үг юм.

Хүнсний аюулгүй байдлын тухайд Хятад улс сүүлийн зургаан жилийн хугацаанд жилд дунджаар 600 гаруй тэрбум кг үр тариа хураан авчээ. 2020 оны цар тахлын үед Хятадын нэг хүнд дунджаар 480 кг үр тариа ногдож байсан нь олон улсын дунджаас 80 кг-аар давсан үзүүлэлт аж.

Шинэчлэл, нээлттэй бодлогоо өргөжүүлж, ядууралтай тэмцэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаснаар Хятад улс нь өнгөрсөн хугацаанд дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон юм.

Гэсэн хэдий ч хөгжиж буй тус улс НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүний хувиар улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулахын зэрэгцээ бусад улс оронд тусалсаар байна.
2015 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг дэмжих сан байгуулж буйгаа зарласан. Хөгжиж буй улс орнуудад технологи, инновацийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд туслах зорилго бүхий тус санд Хятад улс 2 тэрбум ам.долларын санхүүжилт олгоод байна.

Энэ санг байгуулахаас өмнө Хятад улс Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд хөгжиж буй 120 гаруй оронд технологийн дэмжлэг үзүүлэх, өр төлбөрөөс чөлөөлөх зэргээр тусламж  дэмжлэг үзүүлж байжээ.

Дэлхийн энхийг сахиулагч

Одоогийн байдлаар, БНХАУ нь НҮБ-ын 30 орчим энхийг сахиулах ажиллагаанд зэвсэгт хүчний 50 мянга гаруй алба хаагчаа илгээснээр энхийг сахиулах ажиллагаанд оролцогчдын тоогоор дэлхийд тэргүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд Хятадын энхийг сахиулагчид 18 мянган тэсрэх бөмбөгийг аюулгүй болгож, 17 мянган км зам тавьж, 300 гүүр барьснаас гадна өвчтэй, бэртэж гэмтсэн болон шархадсан 250 мянган хүнд эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Мөн өнгөрсөн хугацаанд Хятадын 2600 цагдаагийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон бөгөөд тэдний найм нь ажиллагааны явцад амь насаа алджээ.

Санхүүжүүлэгч, эрүүл мэндийн салбарт хувь нэмэр оруулагч

БНХАУ нь НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж өгдөг санхүүжилтийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт орж байна.

Тус улс нь өнгөрсөн хугацаанд 166 улс орны хөгжил дэвшил болон олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин 400 тэрбум юанийн дэмжлэг үзүүлжээ. Мөн НҮБ-ын “Мянганы хөгжлийн зорилтууд”-д хүрэхэд туслахын тулд хөгжиж буй 120 гаруй улс орон руу 600 мянга гаруй эмч, сувилагчийг илгээж байжээ.

10 дугаар сарын дунд үеийн байдлаар, Хятад улс нь COVID-19 цар тахалтай тэмцэхэд туслах зорилгоор дэлхий дахинд 320 тэрбум амны хаалт, 3.9 тэрбум хамгаалах хувцас, 5.6 тэрбум оношлуур болон 1.5 тэрбум вакцинн хандивлаад байгаа аж.

Бичсэн:Г.Солонго

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сидней хотод сэтгэцийн өвчтэй хүн хүмүүс руу халджээ

Бямба гарагт Австралийн Сидней хотын нэгэн худалдааны төвд хутгаар зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү дов

2024-04-15

Германчууд ахмадын асрамжийн газарт зориулж РОБОТ бүтээжээ

Мюнхений Navel Robotics гарааны компани асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлс

2024-03-19

Тайландын Лопбури хотыг сармагчны сүрэг эзэлжээ

Тайландын Лопбури хотыг урт сүүлт макака сармагчны сүрэг эзлэн хотын эдийн засагт нь үлэмж хохирол у

2024-02-05