Энэ долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар хүйтэрнэ

2021-10-25 347 0

Энэ сарын 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд ихэнх нутгаар хур тунадас орохгүй. Салхи 26, 29-нд тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Аравдугаар сарын 29-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Глобал сан”-гийн төслүүдийг хянан шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 3 дугаар сарын 20-2

2023-03-30

Сэлэнгэ аймагт 400 га талбайг хамарсан гал түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 г

2023-03-30

Ачааны машины араас мөргөсөн суудлын машин шатжээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Ар задгай” гэдэг газар суудлын автомашин ачаа

2023-03-30