Б.Одсүрэн: Түгжрэлийг сааруулахын тулд сургууль, цэцэрлэгийн байршлыг оновчтой болгохыг зорьж байгаа

2021-10-18 318 0

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хот дүүргийн тэнцвэрийг хангах үндэсний хорооны төлөвлөгөө боловсруулагдаж дууссаныг шуурхай зөвлөгөөний үеэр дуулгалаа. Энэхүү төлөвлөгөө нь авто замын ачааллыг бууруулах зорилгын хүрээнд 18 зорилт, 89 төсөл арга хэмжээ, олон төвт хот болгох зорилгын хүрээнд дөрвөн үндсэн зорилт, 12 төсөл арга хэмжээ, хот дүүргийн тэнцвэрийг хангах, тулгамдаж буй асуудлыг шийдэх хүрээнд дөрвөн үндсэн зорилго, 18 төсөл арга хэмжээг боловсруулжээ.

Төлөвлөгөөг боловсруулах явцад хүндрэл учруулж буй хоёр асуудал байгааг тодотгов.  Нийслэлийн хэмжээнд шинээр барьж байгуулж буй сургууль цэцэрлэгийн тоо. Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулахад сургууль, цэцэрлэгийн хүртээмж онцгой нөлөөтэй.

Хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн өсөн нэмэгддэг замын түгжрэлийг сааруулахын тулд нийгмийн дэд бүтэц болох сургууль цэцэрлэгийн байршлыг оновчтой болгохыг зорьж байгаа.

Гэтэл нийслэлийн харьяа алба агентлагуудад нийслэлийн хэмжээнд шинээр барьж байгуулж буй сургууль цэцэрлэгийн тоо зөрүүтэй байгааг Хотын орлогч дурдлаа. Удаах нь газар чөлөөлөлттэй холбоотой хүндрэл. Үүнд газрын албаныхан анхаарч ажиллахыг мөн хүслээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Шүүхийг цахимжуулах талаар зөвлөлдөж байна

Шүүхийн цахимжуулалтыг бусад хуулийн байгууллагатай уялдуулах, Европын холбооны гишүүн болон бусад у

2023-03-23

Чехэд сураггүй алга болсон монгол иргэний цогцсыг 48 хоногийн дараа олжээ

Бүгд найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг Пардубицки мужид "Фоксконн" үйлдвэрт ажилладаг Монго

2023-03-23

Таксины жолоочийн хоолойг боож, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дэ

2023-03-23