Хурлаас хөөгдсөн хоёр сайдаасаа Засгийн газар ИЧСЭН бололтой

2021-10-13 177 0

Засгийн газрын хуралдааны үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хөөгдөж гарсан тухай зарим хэвлэлүүд мэдээлсэн.

Өмнөговь аймгийн Цагаан хаданд зам хааж, Улаанбаатар хотын төв талбайд эсэргүүцлийн цуглаан хийсэнтэй холбоотой.Тэд Гашуунсухайтад үүсээд буй нөхцөл байдлыг төр оролцож шийдвэрлэх, Чойрын тээврийг зогсоосон ЗТХ-ийн сайд Л.Халтарын шийдвэрийг цуцлахыг шаардаад буй юм.

Тэрбээр Засгийн газрын хуралдааны үеэр “нүүрс тээврийн жолооч нарын тавиад буй шаардлагыг хүлээн авч, “асуудлаа шийд” хэмээн Ерөнхий сайд Зам тээврийн сайд Л.Халтарыг хурлаас гаргасан аж. Тэгвэл ганц Л.Халтар сайд биш БОАЖ-ын сайд Н.Уртнасан ч мөн хөөгдсөн гэх мэдээлэл бий.

Төрийн ажлаа олигтой хийхгүй байнга асуудал дагуулж буй хоёр сайдаасаа ЗАСГИЙН ГАЗАР ичсэн бололтой. Нэг нь тээвэрчдийн эрхийг зөрчиж, хятад жолооч нарт боломж олгосон, нөгөөх нь Хятад руу самар экспортлохоор улайрч хууль бус зөвшөөрөл олгосон асуудал хөндөгдөөд буй юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Нөхөн сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тэргүүтэй гишүү

2021-10-18

С.Амарсайханыг арай хэтэрхий давраагаад байгаа юм биш үү? МАН-ынхаан

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар богино хугацаанд ажиллахдаа Нийслэлийн Т

2021-10-18

О.Цогтгэрэл: Гишүүдийг намаас хөөж байгаа үйл явдал хэрээс хэтэрлээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат  мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг АН-а

2021-10-18