Ажилтандаа БЭЛГИЙН ДАРАМТ үзүүлсэн гэх Ж.Сэрээжав гэж хэн бэ?

2021-10-13 383 0

БНСВУ-д/Бүгд найрамдах социалист Вьетнам/ суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон Ж.Сэрээжав  өмнө нь ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдааөөрийнхөө удирдлагад ажилладаг эмэгтэйд “бэлгийн дарамт үзүүлж, доромжилсон” гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гараад буй юм.

Тодруулбал, Ж.Сэрээжав нь Вьетнам улсад суух элчин сайдаар томилогдохоосоо өмнө ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа ажилтан эмэгтэйдээ гэх зэрэг үгсийг удаа дараа хэлж,  доромжилж ирснийг хохирогч эмэгтэй хэлсэн байна.

Ажилтандаа бэлгийн дарамт үзүүлж хохироосон гэх Ж.Сэрээжав өмнө нь  2019 оны Засгийн газрын хуралдаанаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон боловч түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга “Элчин сайд байх хэмжээний хүн биш” хэмээн буцааж байсан аж.

Төрийн албанд тэр тусмаа Олон улсад Монголчуудаа төлөөлж суух Элчин сайдын албыг ажлын туршлагатай, нэр цэвэр, Монголчуудын хэлдгээр наад зах нь нуруутай хүн хаших ёстой. Гэтэл Ж.Сэрээжав харамсалтай нь тийм биш аж. Түүнийг улс төр дэх холбоо сүлбээгээ ашиглан ямар нэгэн даргын ажлыг үргэлжлүүлэн хашиж, хор найруулж явдаг нэгэн гэх юм билээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Роснефть” Монгол Улсад гэрээний дагуу шатахуун бүрэн нийлүүлэхээ мэдэгдэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозеров

2021-10-22

С.Амарсайханыг арай хэтэрхий давраагаад байгаа юм биш үү? МАН-ынхаан

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар богино хугацаанд ажиллахдаа Нийслэлийн Т

2021-10-18

Э.Батшугар амины орон сууцгүй гэж мэдүүлжээ

Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулиар ялалт байгуулж УИХ-ын гишүүн болох эрхээ аваад байгаа Э.Батш

2021-10-18