Б.Ганхуяг: Цаашид “Тавантолгой түлш” ХХК-ийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшихээр боллоо

2021-10-13 47 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгой түлш”  ХХК-ийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

Энэ тухай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой ХК 2018 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд “Тавантолгой түлш” ХХК-ийг санхүүжүүлж ирсэн. Учир нь Улаанбаатарын утааг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зэрэг нийгмийн ач холбогдолтой ажлуудад компани өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.
Өнөөдрийг хүртэл “Тавантолгой түлш” ХХК-ийн хувь эзэмшигчийн асуудал тодорхойгүй явж ирснийг та бүхэн мэднэ. Цаашид компанийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшихээр боллоо. Өнөөдрийг хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд ажилладаг байсан бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжсэнээр бизнесийн зарчим руу орох хандлагыг илүү барьж ажиллана.

Өөрөөр хэлбэл, жилээс жилд зөвхөн татаасаар буюу санхүүжилтээр ажилладаг байсан бол одоо үйл ажиллагаагаа бизнесийн үйл ажиллагаа руу чиглүүлэх, орлого олох бусад түвшний хэлбэрүүдийг бий болгох, бусад орон нутагт шаарлагатай төсвийг санхүүгийн хувьд үр ашигтай нийлүүлэх, цаашлаад дэлхийн түлш үйлдвэрлэх ямар болмож байна гэх хандлагын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК бизнесийн зарчмаар ажиллуулах хүрээнд авсан” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Роснефть” Монгол Улсад гэрээний дагуу шатахуун бүрэн нийлүүлэхээ мэдэгдэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозеров

2021-10-22

С.Амарсайханыг арай хэтэрхий давраагаад байгаа юм биш үү? МАН-ынхаан

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар богино хугацаанд ажиллахдаа Нийслэлийн Т

2021-10-18

Э.Батшугар амины орон сууцгүй гэж мэдүүлжээ

Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулиар ялалт байгуулж УИХ-ын гишүүн болох эрхээ аваад байгаа Э.Батш

2021-10-18