Байшин шатаж хөгжлийн бэрхшээлтэй иргэн амь эрсдлээ

2021-02-12 768 0

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 16 дугаар гудамжинд байшин шатаж нэг хүн амиа алджээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн  Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах ангид байшин шатаж байна гэх дуудлага ирж, аврах 10 дугаар ангийн алба хаагчид  11:45 цагт очиж иргэн Д-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан байна. Галд өртөж амиа алдсан иргэн 64 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй нэгэн байжээ. Баяр, амралтын өдрүүдээр цахилгааны хэрэглээ эрс нэмэгдэж байгаа. Тиймээс  иргэдийг  цахилгааны утсанд гэмтэл гарсан эсэхийг сайтар нягталж анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлаас сэрэмжлүүлж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Шүүхийг цахимжуулах талаар зөвлөлдөж байна

Шүүхийн цахимжуулалтыг бусад хуулийн байгууллагатай уялдуулах, Европын холбооны гишүүн болон бусад у

2023-03-23

Чехэд сураггүй алга болсон монгол иргэний цогцсыг 48 хоногийн дараа олжээ

Бүгд найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг Пардубицки мужид "Фоксконн" үйлдвэрт ажилладаг Монго

2023-03-23

Таксины жолоочийн хоолойг боож, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дэ

2023-03-23